Инжинаш эцгийнхээ үүсгэсэн романыг үргэлжлүүлэн жаран нэгэн бүлгийг нэмэн зохиож бүгд жаран есөн бүлэг болгож 1871 онд төгсгөсөн аж. Ийнхүү “Хөх судар” гэдэг алдарт сайхан роман бүтэж гарсан байна Тус түүхэн романы жаран бүлэгт нь Чингисийн төрөхөөс үхэх хүртэлх үеийн явдлыг үзүүлж, нөгөө есөн бүлэгт Өгөөдэй хааны эхэн үеийн явдлыг бичжээ. Тус романыг багтаасан явдлын талаар үзвээс Нууц товчоонтой төсөөтэй билээ.
Өгүүлэгч: Г.Ганзориг