“Синдбад далайчин” бол ухаалаг сэргэлэн Шахразада бүсгүйн догшин хэрцгий Шахрияр хаанд ярьж өгдөг “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т гардаг сонирхолтой үлгэрүүдийн нэг билээ. Сонин гайхалтай улс орнууд, дорно дахины амьдралын талаарх гайхалтай хууч яриа энэ үлгэрийг мартахын аргагүй, сонирхолтой болгож байгаагийн зэрэгцээ эхнэр нөхөр зураач Виктор, Галина нарын уран сайхан зургууд дундад зууны үеийн Арабын амьдралын төрх байдлыг та бидэнд бодит юм шиг танилцуулж, үлгэрийн гайхалтай ертөнцөөр хөтлөн дагуулах болно.
Уг зохиол ЕБС-ийн дунд ангийн сурагчдын заавал судлах зохиолуудад орсон аж.
Өгүүлэгч: МУСТА Ө.Наранбаатар