Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж техник, эд хогшил, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангамжийн анхан шатны бүртгэлийг хөтлөх тэдгээрийн тооллого явуулах; Байгууллагын хөрөнгө түүний эх үүсвэр мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж тайлан тэнцэл, мэдээ, судалгааг гаргах; Харилцагч байгууллагуудын авлагыг цаг тухай бүрт гэрээнд заасны дагуу төлбөр төлөх огноо бүрт нэхэмжлэх, авлага барагдуулах; Харилцагч байгууллагуудын үүсгэсэн өглөг авлагын тооцоог харилцагч нэг бүрээр хянаж, түргэн хугацаанд үнэн зөв байдлаар тооцоо нийлэн акт үйлдэх; Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэхэд үлдэгдэлтэй тохиолдолд, тооцооны үлдэгдэлийг баталгааны маягтаар баримтжуулах, тооцоо нийлэх; Орлогод аваагүй болон зөрүүтэй орлогыг цаг тухай бүрт засаж залруулах; Өдөрт гарсан чингэлэгийн тариф болон хадгалалтын тарифт хөндлөнгийн шалгалт хийх; Талбай, агуулахын барааны үлдэгдэл орлого зарлагын анхан шатны баримтыг архивласан хэлбэрээр сар бүрийн 5-ний дотор шалган хүлээн авах,
1.1 Худалдан авалтын журам, үйл явцыг тодорхойлон шинэчлэн сайжруулалт хийх, санал авах, батлуулах, танилцуулах; 1.2 Худалдан авалтын бодлого журам, үйл явцыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, байнгын сайжруулалт хийх; 1.3 Өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, материалын нормыг гаргах, батлуулах, холбогдох нөөцийг бүрдүүлэх; 1.4 Худалдан авалтын судалгаа, харьцуулалтыг хийх; 1.5 Гадаад болон дотоодын худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, төсөв батлуулах, танилцуулах; 1.6Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хэлцэл хийх, гэрээ байгуулан худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах; 1.7 Компанийн хэмжээний үндсэн хөрөнгийн жагсаалт гаргах, бүртгэх; 1.8 Эдэлгээний хугацаа дууссан хөрөнгийг актлах санал хүсэлт өгөх; 1.9 Үндсэн хөрөнгийн тооллогын жилд 2 удаа хийх, түүнтэй холбоотой тайлан гаргахад туслах, удирдлагуудад танилцуулах;