Ажлын байрны сонгон шалгаруулалт, ажлын байрны зохион байгуулалт: Компанийн алба, хэлтсүүдийн хэрэгцээнд тулгуурлан шаарлагатай ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах, шаардлагатай ажлын байрны төлөвлөгөөг гарган ажиллах; Төрөл бүрийн сувгуудыг ашиглан ажлын зар байршуулж, ажил горилогчийн анкетыг шалгах, ажлын ярилцлага зохион байгуулах, сонгон шалгаруулалтыг хийж шаардлагатай хүн хүчийг хариуцан ажиллах; Хөдөлмөрийн харилцаа: Ажилтантай холбоотой өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх, ажлын байранд томилох, чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулахтай холбоотой бичиг баримтуудыг боловсруулж, бүрдүүлж ажиллах; Ажилтантай холбоотой төрөл бүрийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, найрсаг харилцааг баримтлан ажиллах; Ажилтны өдөр тутмын идэвхи санаачлага, сахилга батад үнэлэлт дүгнэлт өгч ажиллах, сахилгын зөрчил гаргасан ажилтанд холбогдох арга хэмжээг авах; Цагийн бүртгэл: Компанийн ажилчдын цагийн бүртгэлийг 2 долоо хоног тутамд хянаж нэгтгэх, цагийн бүртгэлийн тоо мэдээг стандартын дагуу хадгалах;
Oddo системийн хөрөнгийн алба, засварын алба, худалдан авалтын алба, хүний нөөцийн албатай холбоотой модулуудын хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг хариуцан ажиллах; Oddo систем болон тээврийн том машины системийн хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах; Уурхайн жолоочгүй ачааны машины туршилтыг эхлүүлснээр жолоочгүй уул уурхайн машиныг ажиллуулах системийг Oddo, Card Adjustment, Kingdee зэрэг системүүдтэй холбож ажиллуулж, хэвийн ажиллагааг хангаж ажиллах; Уурхайн хяналтын системийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах; Уурхайд хэрэглэгдэж буй компьютер, тоног төхөөрөмжийг солих үнэлгээг хийж ажиллах; Уурхайн бүсийн интернет сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ажиллах;