Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Аялуун фарм

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“НАМАЙГ СОНСООЧ – ДИНО” төслийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Намайг сонсооч – Дино” төслийн хүрээнд сурагчид маань ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд хадгалагдаж буй дэлхийд ховор содон олдвор цуглуулгатай танилцан,  эртний амьтдын олдворыг,  хадгалагдсан  чулуулгаас нь салгах техник боловсруулалтын явцыг, олдворуудыг сэргээн засварлах үйл ажиллагаатай биечлэн танилцаж,  хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын  үлэг гүрвэлүүдийн тухай лекц, сургалтааар мэдлэг, оюун ухаанаа өргөжүүлцгээлээ.

Өөрсдийн оюун ухаандаа  олон арван сая жилийн өмнө энэ дэлхийд амьдарч байсан  тэр амьтдыг төсөөлөн палеонтологийн шинжлэх ухаантай танилцан өнө эртний үлгэр домгийн мэт тэр  том сүрлэг үлэг гүрвэлүүдийн  ертөнцөөр хамтран аяллаа.

Сурагчдын  үлэг гүрвэлүүдийн тухай төсөөллийг бодит болгон тэдний “Бяцхан үлэг гүрвэлүүдийн хотхон”-ыг бүтээхээр Палеонтологийн хүрээлэнгийн мэргэжлийн зураачаар удирдуулсан 14 хоногийн зургийн хичээлийн явцад тэдний төсөөллийн бяцхан Динозаврууд хүүхдүүдийн маань зурган дээр өдрөөс өдөрт өсч томорсоор хичээлийн сүүлийн өдөр тэдний дуу хоолой болон мэндэлсэн.

Төслийн хугацаанд,  сурагчид маань палеонтологийн шинжлэх ухааны мэргэжилтэй  танилцахаас гадна анд найзуудаараа музей үзэх соёлд суралцан, тэдэнтэй үргэлж хамт байсан Зураглаач ахын ажлыг ч бас ажиглан суралцсан өдрүүд байв.

Бяцхан сурагчдын маань бүтээл нь,  тэдний зүрх сэтгэлийн дуу хоолой болон цааш түгэн тэднийг төлөөлөхөд бэлэн болсноор төслийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

“Намайг сонсооч – Дино” төсөл маань бид бүхэнд,   хэн нэгнийг сонсох гэдэг нь зөвхөн дуу авиа бус  тэдний сэтгэлийг сонсож болдгийг заасан юм.

Та ч гэсэн таны сэтгэлийн дуу хоолойг дамжуулах өөрийн бяцхан ДИНО-гоо олоорой.

2062024 оны 12 сарын 25
“НАМАЙГ СОНСООЧ – ДИНО” төслийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Намайг сонсооч – Дино” төслийн хүрээнд сурагчид маань ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд хадгалагдаж буй дэлхийд ховор содон олдвор цуглуулгатай танилцан,  эртний амьтдын олдворыг,  хадгалагдсан  чулуулгаас нь салгах техник боловсруулалтын явцыг, олдворуудыг сэргээн засварлах үйл ажиллагаатай биечлэн танилцаж,  хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын  үлэг гүрвэлүүдийн тухай лекц, сургалтааар мэдлэг, оюун ухаанаа өргөжүүлцгээлээ. Өөрсдийн оюун ухаандаа  олон арван сая жилийн өмнө энэ дэлхийд амьдарч байсан  тэр амьтдыг төсөөлөн палеонтологийн шинжлэх ухаантай танилцан өнө эртний үлгэр домгийн мэт тэр  том сүрлэг үлэг гүрвэлүүдийн  ертөнцөөр хамтран аяллаа. Сурагчдын  үлэг гүрвэлүүдийн тухай төсөөллийг бодит болгон тэдний “Бяцхан үлэг гүрвэлүүдийн хотхон”-ыг бүтээхээр Палеонтологийн хүрээлэнгийн мэргэжлийн зураачаар удирдуулсан 14 хоногийн зургийн хичээлийн явцад тэдний төсөөллийн бяцхан Динозаврууд хүүхдүүдийн маань зурган дээр өдрөөс өдөрт өсч томорсоор хичээлийн сүүлийн өдөр тэдний дуу хоолой болон мэндэлсэн. Төслийн хугацаанд,  сурагчид маань палеонтологийн шинжлэх ухааны мэргэжилтэй  танилцахаас гадна анд найзуудаараа музей үзэх соёлд суралцан, тэдэнтэй үргэлж хамт байсан Зураглаач ахын ажлыг ч бас ажиглан суралцсан өдрүүд байв. Бяцхан сурагчдын маань бүтээл нь,  тэдний зүрх сэтгэлийн дуу хоолой болон цааш түгэн тэднийг төлөөлөхөд бэлэн болсноор төслийн үйл ажиллагаа өндөрлөлөө. “Намайг сонсооч – Дино” төсөл маань бид бүхэнд,   хэн нэгнийг сонсох гэдэг нь зөвхөн дуу авиа бус  тэдний сэтгэлийг сонсож болдгийг заасан юм. Та ч гэсэн таны сэтгэлийн дуу хоолойг дамжуулах өөрийн бяцхан ДИНО-гоо олоорой.

2062024 оны 12 сарын 25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.