Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

“Рэд Рок Холдинг” ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сантехникч Шинэ нисэх

Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн цэвэр бохир усны шугамын хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; Өдөр тутам шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагааг шалган хянах, гэнэтийн эвдрэл гэмтлийг шуурхай арилгах; Дулааны тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, үзлэг шалгалт хийж ажиллах; Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалын захиалга өгөх; Объектын эргэн тойронд хяналт шалгалт явуулж, анхаарал татсан, сэжигтэй байдал үүссэн / хаалга, цонх онгорхой, чимээ шуугиан гарсан/ үед гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх; Объектын хэвийн байдал алдагдсан /хулгай дээрэм, гал, усны аюул, аваар осол гарах/ үед холбогдох байгууллага болон удирдах албан тушаалтанд цаг алдалгүй мэдэгдэх;

Зөөгч /ростер/

Стандартын дагуу хэрэглэгчид хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэх; Үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамж өндөр үйлчилгээ үзүүлэх Харилцагч үйлчлүүлэгч нарын санал сэтгэгдэлийн сонсож удирдлагуудад түргэн шуурхай мэдээллэж байх; гомдол барагдуулах Уух зүйлс, хариуцсан бараа бүтээгдэхүүний захиалга, хадгалах хугацаа, чанар стандартыг хариуцаж хянаж ажиллах;

Бэлтгэгч тогооч /Бөөрөлжүүт/

Өөрт ноогдсон ажлын талбарыг эмх цэгцтэй байлгах; Дараа өдрийн үйлдвэрлэлийн түүхий эд материалыг бэлтгэх; Хөргөгч, хөлдөөгчийн эмх цэгц, цэвэрлэгээнд анхаарах; Хувийн ариун цэврийг чандлан сахих; Ахлах өгсөн заавар болон хоол үйлдвэрлэлийн стандартыг мөрдөж ажиллах; Түүхий эд материалыг хорогдол багатай бэлтгэх; Мах болон махан бүтээгдэхүүний чанарт анхаарал тавих; Гал тогооны бэлтгэл ажлыг хурдан шаламгай хариуцлагатай хийж гүйцэтгэх

Технологич /ростероор/

Хоолны жор, технологи картын дагуу амт, чанар, сайтай хоол үйлдвэрлэж буй эсэхэд хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах; Хоолны амт чанарт тогтмол сайжруулалт хийж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын санал хүсэлт, гомдлыг тухай бүр барагдуулж ажиллах, Шинэ төрлийн хоол, бүтээгдэхүүн гарсан тухай бүр ажиллагсдын мэдээллээр тогтмол хангаж, сургалт зохион байгуулах; Үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажлын дүгнэлт, тайланд тусгагдсан асуудалд хянамгаай хандаж, сайжруулалт шинэчлэл хийж байх,  Хоолноос дээж авах, устгах үйл ажиллагааг зохион байгуулах,  Хоолны газарт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаа, ариутгал, цэвэрлэгээний зааврыг боловсруулж ажлын байранд мөрдүүлэх;

Агуулахын эрхлэгч ростероор

Бараа материал болон ТЭМ-ийн орлого, зарлагыг үнэн зөв бүртгэх, Анхан шатны баримтуудыг зөв бүртгэх, тайлан мэдээг зөв гаргах Агуулахын бүртгэлийг зөв хийх,  захиалга зөв хийж, бараа материалын нөөцийг хангах, бэлтгэн нийлүүлэгчтэй хамтарч ажиллах,  Бараа материалын болон өмч хөрөнгийн тооллогыг цаг тухайд нь шуурхай хийж, тайлан тооцоог нэгтгэж, удирдах ажилтанд тухай бүр шуурхай мэдээллээр хангах,  Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтанд өдөр тутам байнгын хяналт тавьж, болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан  сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, 

Кемп зохицуулагч /ростероор/

Ээлжиндээ 40 ажилчидтай хоол үйлдвэрлэл, катерингийн үйл ажиллагаа эрхэлдэг хөдөө орон нутагт байрлах төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж, процессд хяналт тавьж ажиллах, Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхэд хяналт тавих, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй эсэхэд хяналт тавих, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх,   Өөрийн удирдлагад ажиллах ажилтнуудад мэргэжлийн арга зүйгээр хангаж чиглэл өгч, удирдан зохион байгуулж ажиллах,  Төв оффисс болон хамтран ажиллах  байгууллагатай  зохицож, харилцаа холбоо сайтай  ажиллах Сар бүрийн гэрээний биелэлтэнд хяналт тавьж, үл тохирлыг дээд удирдлагад танилцуулж шуурхай барагдуулж ажиллах,  Ажлын байрны тодорхойлолтын дагуу  бусад ажлуудыг гүйцэтгэх

Зочлох үйлчилгээний мэргэжилтэн

Зочид буудлын өдөр тутмын үйл ажиллагааг хянах, заавар зөвөлгөө өгөх, удирдлагаар хангаж ажиллах Хамаарал бүхий компани болон төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, SOP буюу үйл ажиллагааны процессын хэрэгжилтэнд аудит хийх, Зочлох үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлж буй эсэхэд хяналт тавих  Зочин угтах хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хянах Зочин болон захиалгатай холбоотой асуудлыг зохицуулах, шийдвэрлэх Нэгжүүдийн харилцан уялдаа холбоог хангаж ажиллах Захиалга, зочны өрөө байртай холбоотой бүх асуудлыг зохицуулах Өрөө үйлчилгээний цэвэрлэгээний стандартыг хэрэгжүүлэх, хянах Зочид буудлын өрөө үйлчилгээний сургалт орох   

Эрүүл ахуйч

Хоол үйлдвэрлэл, гал тогоо, бусад ажлын байранд  эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, чанарын хяналт тавих, Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйд тавигдах стандартыг хангаж ажиллах, эрдслээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх, хянах, эрсдэлийн акт, зохистой дадлын гүйцэтгэлийг хангахын тулд заавар зөвлөмж өгөх, мэдээллээр хангах, ХАБ-ын чанарын хяналт тавих, лабораторын шинжилгээнийн дүгнэлтэнд хяналт тавих, түүхий эдийн шинжилгээнд хяналт тавих, Ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын хууль дүрэм стандартыг мөрдүүлэх, 

Нягтлан бодогч /Шинэ төгсөгч сургаж авна./

  Нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн ажил хариуцах чадвар бүхий тайлан тооцоо, тооллого хийх чадвартай байх, Бараа матзриалын орлого зарлага бүртгэх, тооллого тооцоо хийх,  НДШ, ХХОАТ гаргуулж сургана, ХХОАТ мэдлэгтэй байх,   

ХАБЭА-н ажилтан ростер

Компаниас хэрэгжүүлж буй ХАБЭА-н бодлого, дүрэм журмыг өөрийн төсөлд таниулах,  хэрэгжилтийг хангах, үйлчилгээ үзүүлж буй компанийн шаардалагын дагуу мэдээ тайланг тухай бүр мэдээллэж тайлагнаж ажиллах, Ажилтнуудыг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах Төслийн өдөр тутмын ХАБ- ын зааварчилгааг өгөх, үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавьж ажиллах, Үүссэн аюул, ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах Шаардлагатай тохиолдолд байгаль орчны шинжилгээ, үнэлгээ гаргах,  Ажилтнуудад өдөр тутам ХАБ зааварчлага өгч, баримт хөтлөх, баталгаажуулах

Төслийн менежер

Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үүрэг даалгавар, нөөцийг хувиарлах, зохион байгуулан ажлын үр дүн үйл явцыг хянах Бодлого журам боловсруулах чадвартай, байгууллагуудтай гэрээ хийх Төслийн өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах, зохион байгуулах, хяналт тавьж хэрэгжилтийг хангах Удирдлагыг мэдээллээр хангах Ажлын байрны тодорхойлолтын дагуу Баг удирдаж ажиллах, түргэн шуурхай зохицуулалт хийх чадвартай

Тооцооны нягтлан бодогч

  Нягтлан бодох бүртгэлийн бүх төрлийн ажил хариуцах чадвар бүхий тайлан тооцоо, тооллого хийх чадвартай байх, Бусад газар, хэлтэстэй хамтарч ажиллах НДШ, ХХОАТ гаргахад бэлдэх,  ХХОАТ мэдлэгтэй байх,  Ажлын байранд заасан бусад үүрэг   

Өрөө үйлчилгээний даамал /ростер/

Кемпийн бүх хэсгийн байр, оффисын өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын хэсгийн цэвэрлэгээг ӨҮА-аар хуваарийн дагуу хийлгэж, удирдлагаар хангах,  Ажлын дэс дарааллыг ӨҮА нарт зааж сургах,  Хариуцсан өрөө, байшин, гэр, нийтийн талбайн бүх төрлийн цэвэрлэгээг стандарт, цэвэрлэгээний дарааллыг алдагдуулахгүй, тогтоосон ариутгал, цэвэрлэгээний бодис ашиглаж, зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр өдөр тутам хийж гүйцэтгэж буйд хяналт тавих, Цэвэрлэгээ хийхдээ бохирын тэргийг заавал ашиглах, ангилан ялгаж, гүн бохирдлын мэдээг хүлээн авах хэсэгт тайлбартай өгөх, угаалгын хэсэгт хүргэж өгч буйд хянадлт тавих, Зочинтой цэвэрлэгээ, зочин гарсан өрөөний цэвэрлэгээг зааварчилгаа, стандартын дагуу түргэн шуурхай тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхэд ӨҮА нарт зааж сургах,   

Жолооч /Ростероор/

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал, цаг хугацаанд үзлэгт хамруулж, бэлэн байдлыг хангах; Жолоочийн замын тооцооны хуудсыг тээврийн хэрэгсэл бүрээр хөтлөх; Аюулгүй ажиллагаа болон холбогдох заавар журмыг мөрдөн ажиллах; Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх;

Зөөгч

Стандартын дагуу хэрэглэгчид хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэх; Үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамж өндөр үйлчилгээ үзүүлэх Харилцагч үйлчлүүлэгч нарын санал сэтгэгдэлийн сонсож удирдлагуудад түргэн шуурхай мэдээллэж байх; гомдол барагдуулах Уух зүйлс, хариуцсан бараа бүтээгдэхүүний захиалга, хадгалах хугацаа, чанар стандартыг хариуцаж хянаж ажиллах;

Тогооч /ростероор 14х14/

  Хоол үйлдвэрлэлийн стандарт дүрэм журмыг баримтлан ажиллах; Түүхий эд, бараа материалын чанарт анхаарах; Түүхий эд материалыг технологийн дагуу зөв зохистой хэрэглэх, стандарт өртгийн дагуу зарцуулалттай байх; Цаг ашиглалт сайн байх; Дараа өдрийн үйлдвэрлэлийн түүхий эд материалыг бэлтгэх;

Өрөө үйлчилгээний ажилтан

Амралтын байр, оффис, нийтийн талбайн бүх төрлийн цэвэрлэгээг стандартын дагуу өдөр тутам хийж гүйцэтгэх; Цэвэрлэгээний болон хангамж материалыг стандартын дагуу тоо хэмжээгээр тавих, хянах; Орны цагаан хэрэглэл, бусад даавуун эдлэлийг солих, нөхөж тавих; Өрөөний эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах, хянах; Хуваарийн дагуу төлөвлөгдсөн цэвэрлэгээ үйлчилгээг цаг хугацаанд хийх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Нарны зам 48/2, Рэд рок кастел рестораны 2 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.