Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Худалдан авалт хариуцсан ажилтан

Хангамжийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, бусад хэлтсүүдээс ирсэн хэрэгцээ шаардлага, бараа материалын бүртгэл хөтлөх, тэдгээрийн үнийн саналуудыг болон бусад холбогдох мэдээллийг цуглуулах, эргэн тухайн хэлтсийн ажилтнуудад цаг тухайд нь мэдэгдэх, захиалга хийгдсэн даруйд харилцагч компаниас нийлүүлэлтийн хугацааг лавлах, тээврийн мэдээг урьдчилан агуулах руу болон хэрэглэгч хэлтсийн ажилтнуудад мэдэгдэх; Хангамжийн хэлтэст харьяалагдах баримт бичгүүдийг эмх цэгцтэй хадгалах, тус бүрийн бүртгэлийг хөтлөх, шаардлагатай тохиолдолд тус бүрд тайлан гаргах; Хангамжийн хэлтсээс систем дээр үүсгэгдэж буй захиалга, хүсэлт зэргийг дор бүр нь хэвлэж, баталгаажуулсны дараа нь харилцагч байгууллагад явуулах мөн баталгаажсан гэрээг тухай бүрд нь гэрээт гүйцэтгэгчид илгээх, гэрээт ажил үйлчилгээ дууссан эсэхэд хяналт тавьж  гэрээний бүртгэлдээ тусгаж оруулах; Чанар, стандарт, захиалгыг гүйцэтгэх хугацаа, нөөц, агуулахын нөөцөд тавигдах шаардлагуудыг хангах; Хэлтэс нэгжүүдийн эрэлт хэрэгцээг хангах бараа материал, тоног төхөрөмжийг нийлүүлэх хамгийн тохиромжтой эх үүсвэрийг хайж олох; Хангамжийн хэлтэст хадгалагдаж байгаа худалдан авалтын захилга, урт болон богино хугацаат гэрээ, тендерийн материал, байгууллагуудын танилцуулга, брошюр зэргийг эмх цэгцтэй хадгалах, тус бүрийн бүртгэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд тус бүрээр тайлан мэдээ гаргах; Хангамжийн хэлтсээс систем дээр үүсгэгдэж байгаа захиалга, хүсэлт зэргийг дор бүр нь хэвлэж, баталгаажуулсны дараа харилцагч байгууллагад явуулах мөн бүртгэлдээ оруулах; Худалдан авах бараа материал, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг хянах, бэлтгэн нийлүүлэгч нарт өгөх мэдээллийг боловсруулах; Ачаа төвлөрүүлэлт, ачааны баглаа боодол, тээвэрлэлтийн асуудлаар худалдан авагчид, экспедитор, орон нутаг / хилийн чанад дахь ачаа тээвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчидтэй зааврийн дагуу хамтран ажиллах; Тээврийн компаниас тээврийн үнийн санал авах, үнийн харьцуулалт хийж, удирдлагад мэдэгдэх; Тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах, уурхайн талбай руу тээвэрлэж хүргэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх талаар зааврын дагуу холбогдох хүмүүстэй хамарч ажиллах; Бараа материалын хүргэлтийн хувиарын өөрчлөлт, тусгай хүргэлтийн зааварчилгаа болон тээвэрлэлтийн шаардлагуудын талаар дотоод, гадаадын бэлтгэн нийлүүлэгчид болон ачаа тээвэрлэгчидтэй цаг тухайд нь шуурхай холбогдож ажиллах, тээвэрлэлтийг түргэвчлэх талаар ярилцаж, өөрчлөлт орсон хугацааг цаг тухайд нь хэлтсийн удирдлагатай ярилцаж, хэлтэс нэгжүүдэд мэдээлэлж байх; Хүлээн авсан бараа материал, тоног төхөөрөмжийн чанар, тоо хэмжээтэй холбоотой асуудлууд, бичиг баримтийн зөрчил зэрэг Ханган нийлүүлэгчийн гаргасан зөрчлүүдийг шийдвэрлэх; Хилээр орж ирж байгаа ачааны гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтуудыг урьдчилж бэлдэх; Шууд удирдлага, компани эрх бүхий албан тушаалтнаас даалгасан бөгөөд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд тодорхой нэг тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, батламж шаардагдахааргүй бусад ажил чиг үүргийг гүйцэтгэх;

Зөвшөөрөл эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилтийг хангаж ажиллана.

Хуваарь гаргагч

Уулын хүнд машин механизм, суурин дизель генератор, уурхайн үйлчилгээний тусгай тээврийн хэрэгслүүд, автокран, уурхайн жижиг тэрэгнүүд, засварын цехийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээний хуваарийг гаргах; Ажлын сэлбэг материал ирэх хугацаатай уялдуулан ажлыг хуваарьт оруулан техникийн бэлэн байдлыг хангах; Засварын урт, богино, дунд хугацааны хувиарыг бусад хэлтэс нэгжтэй уялдуулан гаргах; Техникүүдийн бэлэн байдлыг төлөвлөгөө болон тайлан гаргах; Техникүүдийн мото цагийн бүртгэл хөтлөх.

Уулын засварын хэсэгт Засварчин

Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх; Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Байгаль орчны инженер - Ойн инженер

Байгаль орчны инженер нь Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх Монгол улсын байгаль орчны (БО) холбогдох хууль тогтоомжууд, ISO 14001 стандартыг мөрдөн хэрэгжүүлэх болон Бороогоулд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэн холбогдох байгаль орчны тайлан, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад Байгаль орчны менежер (БОМ)-т дэмжлэг үзүүлж ажиллана. БО-ны инженер нь Бороогоулд ХХК-ийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх мод үржүүлгийн газар байгуулах, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэн гаргах, шилжүүлэн тарих, усалгаа арчилгаа зэрэг мод тарих, ойжуулах ажлыг хариуцан голлох үүрэг гүйцэтгэн ажиллана. Ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрын арчилгаа, усалгааг 7 хоног, сар, жилээр төлөвлөх, гүйцэтгэлийг хангах ба холбогдох тайлан, мэдээг бэлтгэх. Шаардлагатай тоног төхөөрөмжийн (модны нүх ухаж бэлтгэх, усалгааны системийн гэх мэт) судалгаа гаргах, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллана. Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулахтай холбоотой ажлыг бүх шатанд хариуцан ажиллана; 3 сая мод тарих талбай сонголт, тарилтын ландшафтын зураг төслийг хийж БГК-ийн ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах ажлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд гүйцэтгэх, Ойжуулах, мод тарих газрыг сонгох холбогдох шаардлагад нийцүүлэн сонгох, ландшафтын архитектурын зураг төсөл гаргах, ойжуулалтын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн чиглэлээр хийгдэх судалгаа, дотоод гадаад тайлан боловсруулах, төрийн байгууллагад өгөх тайлан, мэдээг холбогдох журам, зааврын дагуу бэлтгэх; Ойжуулсан талбайн бүртгэл хөтөлж, паспортжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, таримал ойн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай журам, заавар боловсруулах, хянах, хэрэгжүүлэхэд Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх, оролцож ажиллах; Олон нийт, оролцогч талуудад үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах уулзалт, хурал зохион байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх; Байгаль орчны болон ХАБЭА-ны батлагдсан дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах; Ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг Байгаль орчны хэлтсийн менежер болон ахлах инженерт тухай бүр тайлагнан ажиллах; Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг шууд удирдлагад эргүүлэн тайлагнаж, шаардлагатай үед холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, 7 хоног болон сарын тайлан мэдээ гаргах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн төсөл хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж холбогдох бүртгэл, мэдээ, тайлан, зураг материалыг тухай бүр хөтөлж хадгалах; Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн ажлыг гүйцэтгэж буй түр ажилтан, гэрээт гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, ажлын гүйцэтгэл, чанарыг шаардлагын түвшинд байлгахыг хариуцах; Төсөл хөтөлбөрийн байгаль орчны холбогдолтой асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэл зааврын дагуу авч ажиллах; Төслийн хэсгүүдэд байгаль орчны чиглэлээр холбогдох шаардлага, хяналт тавих болон бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх; Тухайн ажилтны мэргэшсэн чиглэл, туршлага эсвэл чадварт тохирсон бусад ажлуудыг шууд удирдлагын зааврын дагуу гүйцэтгэх;

Төлөвлөгч

Уурхайн болон уулын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжинд төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн механик засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, техникийн бэлэн байдлыг хангах.

Татварын нягтлан бодогч

Санхүү бүртгэлийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, татварын болон бусад шаардлагатай тайланг бэлтгэх; Санхүүгийн өдөр тутмын гүйлгээг бүртгэх, хяналт тавих; Нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох хууль, дүрмийн дагуу тайлан боловсруулах; Санхүү, татварын тайлангуудыг цаг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагуудад хүргэх; Дотоод хяналт, шалгалт хийх, илэрсэн алдаа зөрчлийг залруулах санал гаргах; Санхүүгийн баримтуудыг эмх цэгцтэй бүрдүүлэх, архивлах.

Насосчин - Хөлсөөр ажиллагч

Насосын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих; Насосыг асааж, унтраах, шилжүүлэх; Насосын шугамд үзлэг хийх, шугам хоолойг наах, холбох; 24 цагаар насосын үйл ажиллагаанд хяналт тавьж, тасралтгүй үйл ажиллагааг хариуцан ажиллах; Шаардлагатай тохиолдолд шууд удирдлагын нэмэлт ажлын даалгаврыг хийж гүйцэтгэх; Ажлын байрыг цэвэрлэж эмх цэгцтэй байлгах.

Цахилгаанчин

Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4 кВ цахилгаан хангамж, дэд станц, илд болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлгийн систем зэргийн ашиглалт болон урсгал загварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх; Боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалт, Уурхайн усан хангамж гэх мэт технологийн процесст хамаарах байгууламжуудын цахилгаан тоноглолын ашиглалт болон засвар үйлчилгээг хариуцах ба гэмтэл гарсан тохиолдолд гэмтлийг засварлах ажлыг Цахилгааны инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх; Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техникийн ашиглалтын дүрэм, компанийн дотоод журмуудыг чанд сахин баримтална.

Уулын засварын хэсэгт Гагнуурчин /түр ажлын байр/

Ээлжийн мастерын наряд зааварчилгааны дагуу хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, гэмтлийг оношилж гагнуурын ажил хийх, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх; Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт, гагнуурын ажил хийх; Гагнуурын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, ажиллуулах; Шаардлагатай тохиолдолд механикийн ажил хийж гүйцэтгэх; "Бороогоулд" ХХК-ий хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах;

Уулын талбайн сургагч

Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх, Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.

Уурхайн зураглалын геологич

Уурхайн хана мөргөцөг, түвшингийн геологийн зураглалыг үйлдэж, геологийн дээжлэлт явуулан ордын геологийн моделийг үүсгэх, ордын нөөцийн болон металл авалтын модель үүсгэхэд үндэс болох мэдээлэл цуглуулах, уурхайн хананы дизайн, ордын геотехникийн судалгаанд хэрэглэгдэх мэдээллзийг бий болгох мэдээ тайлан гаргах. 

Хамгаалалтын ажилтан

Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх; Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах; Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх; Компанийн дотоод бодлого журмын биелэлтэд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох.

Нуруулдан уусгалтын хөлсөөр ажиллагч

Гүйцэтгэх үүрэг: Нуруулдан уусгалтын бутлуурын үйл ажиллагааны тогтоосон журам стандарт болон үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтийн дагуу аюулгүй байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллуулах; Нуруулдан уусгах хэсгийн талбайн операторт туслан ажиллах; Нуруулдан уусгах хэсгийн овоолго дээр уусгалтын шугам, хоолой шинээр татах ажилд туслах; Тавигдах шаардлага: Биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвартай байх; Ажлыг заасан арга аргачлалаар гүйцэтгэдэг, ажилд хариуцлагатай, шударга байх; Хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг баримтлан ажиллах; Уул уурхайн боловсруулах үйлдвэрт, тэр дотроо нуруулдан уусгах үйлдвэрт ажиллаж байсан ажлын туршлагатай байвал давуу тал болно.

Эдийн засагч

Компаний урт, дунд, богино хугацааны төсвийн гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллээр дотоод мэдээлэл хэрэглэгчдийг хангах; Олборлосон, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох; Олборлох, боловсруулах, нуруулдан уусгалтын үйл ажиллагааны сарын гүйцэтгэлийн мэдээллүүдийг нэгтгэх, төлөвлөгөөтэй харьцуулсан мэдээлэл бэлтгэх; Хэлтэс нэгжүүдийн тухайн сарын зардлын гүйцэтгэл болон төсөвтэй харьцуулсан гүйцэтгэл,  тайлан бэлтгэх; Уул уурхайн бүтээлийн голлох техникүүдийн амьдралын мөчлөгийн зардал, алдагдсан боломжийн өртгийг тооцоолох; Компаний шинээр нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн үнэ цэнэ, үр ашгийн тооцоо, харьцуулалт хийх; Компаний шинээр хэрэгжүүлж буй ERP нэвтрүүлэх төсөл, хөтөлбрүүдэд оролцох; Уулын ажлын жилийн тайлан, төлөвлөгөөний Эдийн засгийн тооцоолол, маягтууд бэлтгэх; Дээр дурдаагүй боловч ажлын байрын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх  

Уурхайн жолооч

Өглөө, өдөр, оройн ээлжид уурхайн ажилтнуудыг KAMAZ, Hyundai County болон Universe aвтобусаар Үйлдвэр, уурхайн хаягдлын далан, Улаанбулаг, Нуруулдан уусгалт, Захиргааны оффис, Засварын шопын чиглэлд уурхайн ажилтнуудыг тээвэрлэн ээлж солих, шаардлагатай тохиолдолдд захиргаа аж ахуйн хэлтсийн менежер, Барилгын мастерийн удирдлага дор уурхайн барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх, ажилтнуудын тав тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана; Мөн шаардлагатай үед орон нутаг болон Улаанбаатар хот руу ажилтнууд тээвэрлэх, хариуцсан автобус болон тээврийн хэрэгсэлдээ үзлэг цэвэрлэгээ хийнэ; Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг найдвартай чанартай хийж гүйцэтгэнэ.

Краны инженер

Компанийн эзэмшлийн ашиглагдаж байгаа автокран, манипулятор кран, гүүрэн кран, ачаа өргөж, буулгаж шилжүүлэх бусад техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдал, ачаа оосорлох тоноглол, хэрэгслүүдийн үзлэг шалгалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, Монгол Улсын хууль тогтоомж болон компаниас гаргасан краны аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг даган мөрдөж ажиллаж байгаад хяналт тавих, зааварлах. Эрх бүхий байгууллагаар өргөх механизмын магадлагааг цаг тухайд нь хийлгэнэ. Оосорлогооны арга техникүүдийг зөв хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих. Зөвлөмж, зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сэргээх сургалт явуулах. Уурхайн талбайд ашиглагдаж байгаа уурхайн үйлчилгээний /түлшний, усны, бохирын, хүн тээврийн, галын, болон хөнгөн тэрэгнүүдийн засвар, техникийн үйлчилгээний ажлыг зохион байгуулж, шаардлагатай сэлбэгүүдийг захиалах, шинэ болон хуучин сэлбэг материалын зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.

Багажны нярав

Засварын багажуудыг хариуцах, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, арчлах, элэгдэж гэмтсэн, үрэгдсэн багаж хэрэгслийн бүртгэлийг хөтөлж ажиллах; Тухайн хийгдэж байгаа засварын ажлыг чанартай хурдан шуурхай хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг бэлэн байлгах; Бүх төрлийн багажийн бүртгэл хөтөлж 7 хоног, сар, улирлын үзлэгийг тогтмол хийж баримтжуулан тэмдэглэл хийх; Эвдэрч гэмтсэн багажид үзлэг хийж дараагийн ажилд бэлэн засварын ажилд саад болохооргүй засаж сэлбэдэг, сэлбэгийн захиалга хийх; Шаланг засварын байр, машин угаалгын бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ арчилгааг давхар хариуцан хийнэ. Шаардлагатай үед засварчдад туслан шаланг базах ажилд оролцох; Засварын ашиглалтын цагийг багасгах зорилгоор агуулахаас бараа материал таталт хийх, байршуулах ажлыг хийнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Level 7, Blue Sky Office, Sukhbaatar District, 1st Khoroo, Peace Avenue 17, Ulaanbaatar – 14240, Mongolia

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.