-Гадаад харилцагч түнш байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад худалдааг хариуцан ажиллах -Зах зээл бараа материал, нийлүүлэгчдийн судалгаа хийх, шинэ нэр төрлийн бараа материал захиалах, түүнтэй холбоотой төсөв төлөвлөгөө гаргах, тайлагнах -Нийлүүлэгч байгууллагатай харилцаа холбоо тогтоох, өргөжүүлэх, гэрээ хийх, захиалах тээвэр, гаалийн бүрдүүлэлтийг хариуцах - Гадаад харилцагчаас ирсэн бараа материал, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний талаар техникийн тодорхойлолтыг нярав, менежмент болон удирдлагын багт мэдээлэх -Бараа материалын судалгааг гадаад, дотоодод хийх, судалгааны үр дүнг танилцуулах, шаардлагатай гадаад дотоод харилцагч нартай холбоо тогтоож дээж загвар авах, худалдан авалт хийх ажиллагааг зохион байгуулах, харилцагч байгууллагын хамтын ажиллагааг хариуцах