Дижитал хувьсгал бизнесийн ирээдүйг тодорхойлж буй энэ үед EM Consulting Монголын компаниудад технологийн шийдлээр өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор 2018 онд байгуулагдсан. Microsoft-ын Монгол дахь албан ёсны түнш бөгөөд бизнесийн технологийн шийдлүүд болох ERP, CRM, HRMS шийдлүүдийг 10 гаруй байгууллагуудад нэвтрүүлэн бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, оновчтой болгох чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
2024 онд манай компани Tech Pack| MCS Software Group-ийн бүрэлдэхүүнд нэгдэж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгууллагуудад дэвшилтэт технологийн өргөн шийдлүүдийг санал болгох боломжтой болсон. Одоо бид Монголын бизнесүүдийн дижитал эринг хамтдаа бүтээж байна. Бид таны дижитал шилжилтийн хамтрагч, хөгжлийн хурдасгуур, технологийн шийдлийг хэрэгжүүлэгч мэргэжлийн баг хамт олон юм.
Байгууллагуудыг дэлхийн түвшний шийдлээр хүчирхэгжүүлэх.
Бид шилдэг шийдлүүдийг боловсруулж, хамтын ажиллагааг дэмжин, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлснээр дэлхийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөх хэрэгцээнд нийцсэн цогц шийдлүүдийг хүргэхийг зорьдог.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
Ухаалаг, өгөгдөлд суурилсан шийдлээр дамжуулан бизнесийн үйл ажиллагаанд хувьсгал хийж, байгууллагуудыг дижитал эринд цэцэглэн хөгжих боломжийг олгох.
2018
13