Албан тушаалын зорилго: Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын хийц, зураг төсөл, барилга байгуулалт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л барилга бүтээцийн инженерийн ажлуудыг хэрэгжүүлэх явдал юм. Төслийг барилгын төмөр хийц, төмөр бетон бүтээц, болон суурийн бэлтгэл ажлын бүтцийн инженерийн зураг төслийг төлөвлөх, бариж байгуулах, түлхүүр хүлээлгэн өгөх хүртэл бүх шатны барилгын үйл явцыг хариуцан ажиллана. Нарийвчилсан зураг төсөлд тавигдах шаардлагуудын хянах, урьдчилсан зураг төсөл, баримт бичгийг боловсруулах гаргах. Батлагдсан инженерийн зураг төслийн чанарын шаардлага, стандартуудад нийцэж байгаа эсэхийг хянах. Ажлын цар хүрээ, компанийн стандарт, техникийн мэдээллээр судалгаа хийх, нарийвчилсан инженерчлэл хийх шат дараа бүхий ажилд оролцох удирдах. Үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гадны инженеренгийн ханган нийлүүлэгчдээс гаргасан инженеренгийн дизайныг хянах. Инженеренгийн холбогдох баримт бичгүүдийг дагаж мөрдөж, бүрэн гүйцэд эсэхийг шалгаж, зохих залруулах арга хэмжээг эхлүүлж ажиллана. Төслийн гүйцэтгэлийг төслийн төлөвлөгөөний дагуу явуулах, инженерийн болон аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зураг төсөл, барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцад оролцох. Гүйцэтгэлийн үр дүнг сайжруулах инженерийн болон барилгын арга зүйн өөрчлөлтийг тодорхойлох. Барилга баг хэлтэс ажлын хэсэгтэй холбогдож, зураг төсөлд ямар нэгэн бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, талбайн сайжруулалтыг тогтмол хийх. Зураг төсөлийг хянах, талбайн сайжруулалтыг тусгахын тулд золборлолт, үйлдвэрлэлийн багуудтай холбоо тогтооно. Зураг төсөл нь ирээдүйн уурхайн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд төлөвлөлтийн багуудтай холбогдон ойр ажиллах. Инженерийн зураг төсөл, нийлүүлэгчийн зураг, тооцоо, техникийн нөхцөл, барилгын норм, ажлын дээд түвшинд хийгдсэн эсэхийг хянах шалгах. Техникийн дэмжлэг үзүүлэх талаар төслийн багцын инженерүүдтэй холбоо барьж, худалдан авалтын багцад барилгын материалын тодорхойлолтыг хянаж, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно. Загвар болон дизайнийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны төлөв, явц/гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх, хүргэх. Ажлын байран дах зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, төгсөгч инженерүүдэд мэргэжлийн заавар зөвлөгөөө өгөх, ажлыг байранд дадлагажуулах.
Ажлын байрны зорилго: Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилгын хийц, механик, шугам хоолойн барилгын ажлын гүйцэтгэлүүдийн аюулгүй ажиллагаа, ажлын хуваарь, түүний зардал, ажлын чанарын шаардлагуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилготой. Компанийн гүйцэтгэж буй барилгын шугам хоолойн ажлуудыг удирдан тэдгээрийн гүйцэтгэлийг хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих. Хариуцсан ажил аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэх, үр дүндхяналт тавих. Төслийн удирлагуудад техник технологийн дэмжлэг үзүүлэх төслийн инженерүүдтэй холбоо барьж, худалдан авалтын багц, барилгын материалын үзүүлэлтийг хянах, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээг хянах үйл явцад оролцох. Зураг төслийн ажлын явцыг хянаж, тайлагнах. Үйл ажиллагааны байдал, явц/гүйцэтгэл, төсвийн тооцоо, шинээр гарч ирж буй асуудлуудыг тусгасан тайлан бэлтгэх. Барилгын эрсдэлийн үнэлгээний үйл явцуудад оролцон төлөвлөсөн ажлыг аюулгүй, төслийн талбарын дүрэм журамд нийцсэн байдлаар гүйцэтгэхэд анхааран ажиллана. Ажлын зөвшөөрлүүд, бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ажиллах хүчин зэргийг зохицуулах гэх мэт төслийн төлөвлөгөөг гарган биелэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Барилгын шугам хоолойн ажлыг амжиттай төлөвлөхөд нь төслийн оролцогч талуудтай харилцан, хувь нэмрээ оруулах, мөн төлөвлөгөөнөөс өөрчлөгдсөн аливаа тохиолдлыг мэдээлэх. Гүйцэтгэгчдээс гаргасан талбайн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана. Төсөлтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлэлт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авах. Зураг төсөл барилгын гүйцэтгэлд стандарт, техникийн нөхцөлийн дагуу магадлалыг гүйцэтгэж, шаардлага хангаагүй зүйлсийг мэдээлэх. Төр болон засгийн газрын агентлагуудаас тавьсан бүх шаардлагыг хангуулах тал дээр төслийн ЧБ/ЧХ-ын багтай харилцан хамтран ажиллах. Гүйцэтгэлийн үр дүнг бодитоор сайжруулах инженерчлэлийн болон барилгын аргачлалуудад хийх өөрчлөлтүүдийг тодорхойлох. Өдөр тутмын болон долоо хоног бүрийн тайланд ажлууд, явц/гүйцэтгэл, төлөвлөгдөөгүй асуудлуудын төлөвийг тусгадаг байх. Ажлын байран дах зааварчилгаа болон сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, төгсөгч инженерүүдэд мэргэжлийн заавар зөвлөгөөө өгөх, ажлыг байранд дадлагажуулах.
Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн удирдлагын багийн бүхий л үйл ажиллагаанд зохион байгуулалтын ажил үүргийг гүйцэтгэж, төслийн явцтай холбоотой ажил үүргийг хуваарилах, уулзалт хурал зохион байгуулах, төслийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хяналт тавих, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах, компанийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ үйлдвэрийн ажлын өртөг зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, чанартай бүтээн байгуулалт барьж байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршино. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож буй оролцогчдын уялдаа холбоог хангах, харилцан мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, удирдлага зохион байгуулалтын тасралтгүй хэвийн найдвартай байдлыг хангах. Барилга байгууламж, үйлдвэрийн инженерингийн зураг төсөл зохиогч, бусад туслан гүйцэтгэгч, дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй харилцах, тэдгээрийн ажил үүргийн уялдаа холбоог хангаж, бусад оролцогч талуудыг мэдээллээр хангаж ажиллах. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай уулзалт, хурлын протокол үйлдэх, бичиг баримтыг боловсруулах, баримтжуулах, баталгаажуулах ажилд шаардлагатай тохиолдолд зохион байгуулалтаар хангах. Төслийн удирдлагаас өгөгдсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, эргэн танилцуулах, үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэх, зааварчилгаа авах, тайлагнах. Төслийн ажлын явц, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Компанийн удирдлагад тогтоосон хугацаанд гаргаж өгөх, шаардлагатай мэдээллээр хангах.
Ажлын байрны зорилго: Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн Компанийн бүртгэл тооцоог хөтлөх, Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл мэдээллийг нэгтгэх, удирдлагад санхүүгийн тайлан мэдээлэл гаргагад туслалцаа үзүүлэх, шаардлагатай тайлан бие даан бэлтгэх болон бусад түүнтэй холбогдсон ажил үүргийг гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй болон шинээр батлагдах гэж буй, шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм, журмын зохицуулалтуудыг судалж, улс, орон нутгийн санхүүгийн хэм хэмжээний зохицуулалтуудад нийцүүлэн ажиллах, тэдгээрийг дагаж мөрдөх, компанийн нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээ, журналын бичилтийг хийх. Компанийн ажилтнуудын цалин хөлсний тооцооллыг хуваарийн дагуу тооцоолон, зохих зөвшөөрлүүдийг авч шилжүүлгэ хийх, цалин хөлстэй холбоотой татвар шимтгэлийн тайланг хугацаанд нь гаргаж батлагаажуулан тайлагнах. Компанийн удирдлагын батлан гаргах санхүүгийн асуудалтай холбоотой баримт бичгийн хууль зүйн үндсийг бүрдүүлэх, санал өгөх, компанийн холбогдох этгээдтэй хамтран ажиллах. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, заавар, шийдвэр болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдлөг болгох, бусад алба нэгжүүдэд нягтлан бодох бүртгэлийн талаар мэдээллээр хангах. Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангууд, тэдгээрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлангууд, тэдгээрт шаардлагатай мэдээ, мэдээллийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх. Хагас, бүтэн жилээр үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийж, тайланг Ерөнхий нягтлан бодогчоор хянуулан баталгаажуулах. Үндсэн болон бараа материалын бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцаж ажиллах. Компанийн бэлэн мөнгийг хариуцах бөгөөд улирал бүрийн сүүлийн өдөр бэлэн мөнгөний тооллого хийн баталгаажуулах. Компанийн харилцагч төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй тооцоо нийлэх ажлыг хийх, өр, авлагыг барагдуулах талаар анхан шатны арга хэмжээ авах.
Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн зураг төслийн ажлыг стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх. Компанийн зүгээс хэрэгжүүлж буй бүх төслүүдэд шаардлагат зураг төсөл гүйцэтгэх, шалгах болон барилгын угсралтын гүйцэтгэлийн явцад зохиогчийн хяналт хийх; Гадаадад хийгдсэн зураг төслийг хянах, орчуулах, баталгаажуулах; Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах, тооцоо хийх; Барилгын зураг төслийн багийн бусад ажилд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах;
Microsoft Power Apps болон Power Automate дээр байгууллагын дотоод мэдээлэл солилцооны урсгалыг автоматжуулах зорилгоор үйл ажиллагааны онцлогт нийцсэн аппликейшн хөгжүүлэх, Power Automate ашиглан автоматжуулсан ажлын урсгал зохиох, ERP систем, SharePoint, SQL Server, Dataverse зэрэгтэй интеграц хийн холбох ажлын хүрээнд дараах ажил үүргийг тогтмол удирдан хэрэгжүүлнэ. Систем нэвтрүүлэлтийн ажлыг удирадан зохион байгуулах Процессын дагуу системийн хөгжүүлэлт хийх Системд өгөгдөл оруулах, засах, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэх Системийн тогтвортой, найдвартай ажиллагаанд хяналт тавих, тогтмол сайжруулалтыг хийх Автоматжуулалтын урсгал, ашиглалтын тухай зорилтод бүлгүүдэд сургалт, зааварчилгаа хүргэх
Албан тушаалын зорилго: Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд механик инженерийн чиг үүргийн дагуу ажиллана. Төслийн техникийн даалгавар, өгөдөл, судалгааны тайлан, зураг төсөлд дүн шинжилгээ хийх. Үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн холболт, угсралтын зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах, хянах. Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах. Уул уурхай, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн үндсэн ба туслах тоног төхөөрөмж (бутлуур, тээрэм, туузан дамжуурга, шигшүүр, флотацийн тоноглол, ангилан ялгагч гэх мэт)-ийн өргөн хүрээний судалгаа хийх. Төслийн шаардлага, даалгавар, хүдрийн шинж чанар, үйл ажиллагааны нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс хамааруулан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, тооцох, тоног төхөөрөмжийг сонгох. Дүн шинжилгээ хийж тоног төхөөрөмж, механик систем, хэсгүүдийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, төлөвлөх, зураг төсөл зохиох, сонгох. Мэргэжлийн зургийн болон 3D загварчлалын програм дээр үйлдвэр, тоног төхөөрөмжийн зураг хянах, засах, зурах, дизайн байршлыг харах, төлөвлөх, оновчлох. Тоног төхөөрөмжтэй холбоотой суурь, тулгуурын систем, шугам хоолой, тэдгээрийн байршлыг төлөвлөх, тооцох, зураг төсөл зохиох. Үйлдвэрийн хий, шингэн, бусад материалын урсгалын систем, шугам хоолой, шахуурга, насос, даралтат сав, өргөн тээвэрлэх машин механизмын зураг төсөл төлөвлөлтийг хийх, хянах, оновчлох.
Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн ХАБЭА багийн үйл ажиллагааг МУ хууль дүрмийн дагуу удирдан зохион байгуулах. Олон улсын стандартын шаардлагад нийцсэн үр нөлөө бүхий ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах. Нийт ажиллагсдыг ХАБЭАБО-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, ХАБЭАБО-н дотоод шалгалтыг тогтмол явуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ХАБЭАБО-ны хяналт тавих. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны тайланг гаргаж, удирдлагад мэдээллэх. ХАБЭАБО-н дүрэм, журам, зааварчилгаанд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийх, ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах. ХАБЭАБО-н холбогдолтой бүх баримт бичгийг цэгцтэй, зохион байгуулалттайгаар бүрдүүлэх, хадгалах.