Манай компани нь гадаад хөрөнгө оруулагчид МУ-д хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэн тэлэхэд нь татвар, санхүүгийн хууль эрхзүйн орчныг таниулан ойлгуулах, компани байгуулагдаж эхлэхээс эхлэн үйл ажиллагааг жигдэрүүлэх, цааш тасралтгүй амжилттай үйл ажиллагааг явуулах бүхий л үйл явцыг зохион байгуулах, санхүү татварын бүх төрлийн тайлангууд бэлтгэх, холбогдох байгууллагуудад тайлагнах, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг юм.
Бид гадаад хөрөнгө оруулагчдын МУ-д оруулсан хөрөнгийг зөв зарцуулах, худал хуурмаг залилан мэхлэлтээс хамгаалж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд дэмжлэг үзүүлж, МУ-д Гадаад хөрөнгө оруулалттай компаниудын татвар санхүүгийн тайлагналаар дамжуулан татварын орлогыг зохистойгоор бүрдүүлж МУ-ийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх, цаашид гадны хөрөнгө оруулагч болон МУ-ын хооронд хөрөнгө оруулалтын ГҮҮР нь болж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг залуу хамт олон юм.
Олон улсын стандартын жишигтэй менежментийн зөвлөх компани байж, найдвартай түргэн шуурхай чанартай үйлчилгээгээр тэргүүлж, гадаад хөрөнгө оруулагчдыг Монгол улсад хөрөнгө оруулах гүүр болно.
Мэргэжлийн ёс зүй, ур чадвартай, суралцагч хамт олон байж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд өгч тэдний сэтгэл ханамжинд хүрч ажиллахыг ямагт тэмүүлэн ажиллана.
1. Банк, Санхүү, Даатгал
Олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл хамнажийг ямагт дээшлүүлж ажиллана.
2022
5