Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханбогд Хайрхан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагаа, Хүнсний Аюулгүй Байдлын Зохицуулагч

Тусгай арга хэмжээний хоол, үйл ажиллагаа, VIP хоолны үйлчилгээг зохион байгуулахад болон янз бүрийн хэлтсүүдэд шаардлагатай хоол, ундааны бусад тусгай шаардлагыг хангахад туслах.  Аудитын зөвлөмжийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хариуцах. Найрлага, бэлэн бүтээгдэхүүнийг зөв температурт хадгалахыг шалган баталгаажуулах.  Ажилтнууд болон ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын арга хэмжээ, чанарын хяналтыг дагаж мөрдөх байдлыг хянах чадвартай байх.  Хоолны үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлтэй холбоотой тайлан, бусад бүртгэлд дэмжлэг үзүүлэх, үүсгэх, хөтлөх.  Гэрээт гүйцэтгэгчид Оюу толгой төслийн удирдлага болон улсын мэргэжлийн хяналтын янз бүрийн байгууллагуудаас тогтоосон стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгахын тулд гал тогооны болон бусад хүнсний хэсгүүдэд аудит хийх чадвартай байх. Төслийн талбайн хүн ам зүйн янз бүрийн хэсэг бүлгийн амтлах мэдрэмж/дур сонирхол, бодит шаардлагад нийцүүлэн бүх кемпэд ашигладаг төрөл бүрийн цэсийг бэлтгэхэд туслах чадвартай байх.  Гал тогоонд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарын хяналтын журмыг шалгаж, сайжруулах үүрэгтэй. Одоогийн байгаа журмыг өөрчлөхөд туслах, шинийг боловсруулах чадвартай байх.  Хоол, ундааны хэрэгцээг хангах, хүнсний үйлдвэрлэлийн хэсгийн техникийн бусад шаардлагыг хангах талаар бусад хэлтэстэй харилцах үүрэгтэй.  Холбогдох тайлан, мэдээлэл, албан бичгийг бэлтгэх

Бетон зуурмагийн үйлдвэрийн координатор

Хэлтсийн Түншлэгч байгууллагуудын шилжилтийн үйл явцын туршид, мөн шилжилт дууссаны дараах үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтворжуулах хүртэлх хугацаанд ОТ-н удирдлагуудад тогтмол дэмжлэг үзүүлж ажиллах. Шаардлагатай хурал, уулзалтын бэлтгэл ажил хангах, зохион байгуулах. Бичиг хэргийн болон өдөр тутмын ажлыг хийх. ОТ удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх. Өдөр, долоо хоног, сар тутмын ажлын гүйцэтгэлээ тайлагнах. Бетон зуурмагийн үйлдвэрийн өдөр тутмын хэрэглэсэн бүтээгдэхүүн/нэмэлтүүд/-ийн мэдээллийг хүлээн авах, нягтлах, бүртгэх. Бүтээгдэхүүний үлдэгдэл нөөц дээр үндэслэн захиалга хийх. Тогтмол бүртгэл хөтлөх, тайлагнах, мэдээ бэлтгэх: хэрэглэсэн бүтээгдэхүүн, нөөцийн үлдэгдэл, захиалга г.м. Бүтээгдэхүүн /нэмэлтүүд/ уурхайн талбар луу тээвэрлэлтээр гарсан мэдээлэл болон бүтээгдэхүүний шинжилгээний бичиг тухай бүр имэйлээр хүлээж авах. Уурхайн талбарт ирсэн бүтээгдэхүүн /нэмэлтүүд/-ийн материалын хуудас, чанарын гэрчилгээг хүлээн авах, архивлах. Аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх тал дээр багуудтай нягт холбоотой хамтран ажиллах Ажил үүргүүд нь дээр дурдсанаар хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай ажил үүрэгт оролцох, дэмжлэг үзүүлэх.

Сэрээт өргөгчийн оператор

Сэрээт өргөгчийн оператор нь Ялгалтын Талбайн ахлах ажилтанд шууд мэдээлэх үүрэгтэй. Зэсийн баяжмалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгахдаа аюулгүй байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллах нь сэрээт өргөгчийн операторын үндсэн зорилго юм. Үүнээс гадна Оюу Толгой компанийн экспортын тээврийн үйл ажиллагаа, ялангуяа Ялгалтын Талбайн үйл ажиллагаа аюулгүй болон төлөвлөсөн цагтаа явагдах дээр анхаарч ажиллах. Мөн зарим тохиолдолд хэлтсийн харьяа талбай дээрх бусад ажилд идэвхитэй оролцож дэмжлэг үзүүлэх шаардлагатай. • Сэрээт өргөгчөөр зэсийн баяжмал болон шаардлагатай үед бусад материалыг тээврийн хэрэгсэлд ачих болон тээврийн хэрэгслээс газарт буулгах • Өөрт өгөгдсөн үүрэгт ажлыг компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хариуцлагатайгаар гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлд идэвхи санаачилагатайгаар хувь нэмэр оруулах. Ажилд тохирох аюулгүй ажиллагааны ажлын стандарт журмын дагуу ажиллана • Тохиромжтой хяналтын арга хэмжээг ашиглан олж анзаарсан эрсдэлийг хянаж, бууруулан өөрийн болон багийн гишүүдийг аюулгүй ажиллахад нь хувь нэмэр оруулах • Тухайн томилогдсон ажилд гарах өөрчлөлтийн учир шалтгааныг ойлгож, учирч болох аюулыг хянах.. • Аливаа тээврийн хэрэгсэл ажилуулахдаа тээврийн хэрэгсэл ашиглахын өмнөх үзлэг хийж тохирох шалгах хуудсыг бөглөнө. Мөн ямар нэгэн ажил, үүрэг хийж гүйцэтгэхийн өмнө  Ноцтой Эрсдэлийн Хяналтын Магадалгааг хийнэ. • Байнгын сайжруулалтын болон зардал хэмнэсэн санал, санаачилага гарган идэвхитэй ажиллах • Шаардлагатай үед ажлын үеэр чөлөөтэй, сургалтад суусан багийн гишүүнийг орлон ажиллах гэх мэт Өргөдөл гаргагч нь сэрээт өргөгч, хөнгөн тэрэг, ачааны/тээврийн машин жолоодох хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх

Хятад хэлний орчуулагч /Оюу толгой сайтад ажиллах/

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн Байгаль орчин, Эх дэлхий зорилтын хүрээнд хэрэгжиж буй Цахилгаан өөрөө буулгагчийг ил уурхайн үйл ажиллагааны далангийн хэсэг дээр турших төслийн ажилд ханган  нийлүүлэгч болон ОТ оролцогч талуудын хооронд хятад хэлний орчуулга хийж, төслийн гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэхэд оршино.      - Ханган нийлүүлэгч байгууллага болон ОТ оролцогч талууд хоорондын аман орчуулга хийх - Төслийн хүрээнд хийгдэж буй тоног төхөөрөмжийн угсралтын үед талбай дээр орчуулга хийх, мөн бичиг баримт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх - Төслийн баримт бичгийн хятад монгол орчуулга хийх - Төслөөс үйл ажиллагаанд хүлээлгэж өгөхтэй холбоотой ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллах - ОТ удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх.- Өдөр, долоо хоног, сар тутмын ажлын гүйцэтгэлээ тайлагнах.- Аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэх тал дээр багуудтай нягт холбоотой хамтран ажиллах- Ажил үүргүүд нь дээр дурдсанаар хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай ажил үүрэгт оролцох, дэмжлэг үзүүлэх.- Оролцогч талуудын хооронд холбоо харилцаа сайтай байж гадаад монгол ажилтнуудын хооронд ойлголцож хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум Хөөврийн 9-р гудамж 901 тоотын Шар барилга 2 давхар 203 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.