Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Англи хэлтэй/

 Ажлын байрны зорилго: Компанийн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу батлагдсан сэлбэг хэрэгсэл, бараа материал, ажил үйлчилгээний худалдан авалтын захиалгыг холбогдох үнийн судалгаа, болон сэлбэг хэрэгслийн ашиглалт, элэгдэл хорогдлын хэрэглээний түвшинд дүгнэлт хийж, худалдан авалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах системийг хэрэгжүүлэх, салбар, нэгж, хэсгүүдийг тасралтгүй үйл ажиллагааг хангах, өртөг зардалд анализ, дүгнэлт хийж танилцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийн ажиллана. Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Компанийн худалдан авалтын болого журмын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх Бараа материалын худалдан авалтын төлөвлөлт, өртгийн дүн шинжилгээнд үнэлэлт, дүгнэлт хийж техникийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өртөг зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх Гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх Худалдан авалтын захиалгын тайланг бэлтгэн танилцуулах Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах; Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд бүртгэх

ТЭСЭЛГЭЭНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ /С мэргэшсэнтэй байх/

Өрөмдлөг, тэсэлгээний мастерын удирдлаган дор аюулгүй ажиллагааг ханган тэсрэх материал тээвэрлэн ажлын байранд аюулгүй хүргэх, тэслэгдэх блокын цооногуудыг цэнэглэхэд оролцох, өөрийн хариуцсан техникийн бэлэн байдлыг ханган ажиллах

АХЛАХ ТЭСЭЛГЭЭЧИН

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн аюулгүй ажиллагааг баримтлан өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

ХАБЭАБО-НЫ МЭРГЭЖИЛТЭН /Гурвантэс суманд ажиллах/

Төслийн хэмжээнд "ХАБЭА-н тухай хууль", “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хэрэглээнд хяналт тавих тухай хууль”-н хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих ХАБЭАБО-ны хэлтсийн жил, улирал, сар, 7 хоногийн төлөвлөгөөний дагуу ажлын зохион байгуулалтаа хангаж ажиллах, хэрэгжилтийг хангуулах, хариу тайлагнах  Ажилтнуудын ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн ашиглалт, хэрэглээ, чанарт хяналт тавих, шаардлагатай тоо хэмжээ, захиалга гаргах   Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах  ҮОХХ, ОДТ, өмчийн эвдрэл зэргийн судалгаанд оролцох, дүгнэлт гаргах   Тэсрэх бодисын үйлдвэрлэлийн процест хяналт тавих  Ажлын байрны үзлэг, шалгалтаар илэрсэн үл тохирол, зөрчлийг цаг тухай бүрт нь шуурхай арилгах зохион байгуулалтыг хийх  ХАБЭА-н оновчтой шийдэл, санал санаачлага гаргаж хэрэгжүүлэх  Олон нийтийн арга хэмжээнд зохион байгуулалтад ХАБЭА-н талын дэмжлэг үзүүлэх  Ажилтнуудын эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, хариуцан зохион байгуулах  Аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа, хөгжүүлэлтийн ажлыг салбарын хэмжээнд хийж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР I-НАЛАЙХ САЛБАР

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн                үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллагааг хангаж, тэсрэх бодисын үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжтэй үл харьцах туслах ажлуудыг гүйцэтгэх.

ХИМИЧ, ТЕХНОЛОГИЧ /шинэ төсөл/

    Тэсрэх материалын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон импортоор ирсэн түүхий эдийн чанар найрлагыг тодорхойлох, шалгах, турших, хяналт тавих, дүгнэлт гаргах Туршилт судалгааг тогтмол хугацаанд хийж үр дүнг хянаж баталгаажуулах Үйлдвэрт нийлүүлэгдсэн түүхий эд, бараа материалыг ашиглахын өмнө зааврын дагуу чанарыг баталгаажуулж удирдлагад мэдээллэн хэрэглэгчтэй хамтран ажиллах, хэрэглээнд хяналт тавих   Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, биечлэн оролцох, хэрэгжилтэнд хяналт тавих Шинжилгээний үр дүнгийн тухай лабораторийн журналд дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх

МЕХАНИК ИНЖЕНЕР

Ажлын байрны зорилго Салбаруудын автомашин, өөрөө явагч, суурин дизель, станц, өргөгч хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, ашиглалтад хяналт тавих, засварын ажилд хяналт тавих, засвараас гарч буй тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг шалгаж техникийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах. Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Техникийн үзлэг шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах Аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж техник ашиглалтын бэлэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн шаардлагатай бичиг баримтуудын боловсруулалтыг хангаж ажилах Техникийн үзлэг, хяналт шалгалтын төлөвлөгөө тайланг боловсруулж, цаг хугацаанд нь тайлагнах Техникийн үйлчилгээний талаар засварын болон ээлжийн мехникуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, Багаж, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөлтөд хяналт тавьж зүй зохистой ашиглуулах, цэвэрлэгээ, хадгалалтад хяналт тавьж зохион байгуулах

ХУУЛЬЧ

Ажлын байрны зорилго                Монгол улсын хууль, дүрэм, журмын хүрээнд компанийн үйл ажиллагаа хэвийн, өндөр үр өгөөж, ашигтай, тогтвортой явуулахад хууль эрх зүйн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, компанийн дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.   Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Компанийн өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүйн бодлого, зорилго, зорилтуудыг тодорхойлох Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн импорт, худалдаа, экспорт, тээвэрлэлт, худалдаа, үйлдвэрлэлтэй холбоотой мөрдөгдөж буй хууль тогтоомж түүнтэй уялдан гарсан дүрэм, журмыг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх, нийцлийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах Компанийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмууд болон гэрээний загвар төслүүдийг боловсруулах Компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээний төслийг хянаж, бүрдлийг хангуулах, гэрээний хэрэгжилт, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болон өр авлагын асуудлаар үүссэн маргааныг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлэх Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр, бусад эрх зүйн баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянаж нийцүүлэх Компанийн эрх зүйн баримт бичиг, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд хяналт тавьж , хүчин төгөлдөр байдлыг хангах Тавигдах шаардлага

МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОПЕРАТОР /гагнуурчин/

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:   Машин үйлдвэрлэлийн угсралтын ажил үйлчилгээг зураг төсийн дагуу хийж гүйцэтгэх. Зураг төслийг дагуу ажил үүргийг гүйцэтгэх. Авто машин, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх.

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго Байгууллагын санхүү, бүртгэл, тайлагналын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, нягт нямбай бүртгэл хөтлөх, тайлан тооцоог цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж удирдлагыг мэдээллээр хангах. Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Компанийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг НББОУС, СТОУС-ын дагуу хэвийн, тасралтгүй явуулах ажлыг хариуцах, зохион байгуулж ажиллах Тооцооны болон салбарын нягтлан бодогч нарын ажлыг хянах, сайжруулах зөвлөмж өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх Санхүү болон татварын тайланг хугацаанд нь гаргахад дэмжлэг болох Дотоод болон гадаад аудит, шалгалтад бэлтгэх, шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх. Санхүүгийн дүрэм, журмуудыг боловсруулахад оролцох, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тасралтгүй сайжруулах

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

  Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Байгууллагын санхүү, бүртгэлийн бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих Санхүүгийн бүртгэл, тайлагналыг олон улсын болон үндэсний стандартын дагуу хөтлөх, тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргах Санхүүгийн жил, улирлын болон тайлант хугацааны эхлэл, хаалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Аудитын байгууллагатай хамтран ажиллах, шаардлагатай мэдээллээр хангах Төсөв төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих Өртөг, зардлын тооцоолол хийх, дүн шинжилгээ хийх Татвар, нийгмийн даатгал, НӨАТ болон бусад төрийн байгууллагад тайлан, мэдээ, бичиг баримт хүргүүлэх, тайлбар өгөх Санхүүгийн багийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, багийг удирдан чиглүүлэх Хууль эрх зүй, татвар, бүртгэлийн шинэчлэлүүдийг судалж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖОЛООЧ

Өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагын дагуу автомашинаар үйлчлэх

ТЭСРЭХ МАТЕРИАЛЫН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ

Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бололцоог хангаж дээшлүүлэх зорилгоор эд зүйлс, тэсрэх материал, түүхий эд, ачаа барааг тээвэрлэхэд автомашиныг аюулгүй жолоодох

АВТЫН ЗАСВАРЧИН

Бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн аюулгүй, жигд ажиллагааг хангаж ажиллах Засвар үйлчилгээ хийх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд

АВТО ТЕХНИКИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго Компанийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой, бүтээмжийн өсөлттэй явуулахад техникийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, техникийн бэлэн байдал, парк ашиглалтыг тасралтгүй нэмэгдүүлэн мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах.. Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Техникийн завсар үйлчилгээ, ашиглалтын нэгдсэн бодлого, тогтолцоог хөгжүүлж нэвтрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, сургалтын арга хэмжээг зохион байгуулах, Холбогдох дүрэм, журам, гарын авлага, заавар, зөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийх, тасралтгүй сайжруулах санал, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх, Текникийн засвар, үйлчилгээ, ашиглалтад тогтмол хяналт тавин, техникийн ашиглалт, бэлэн байдлыг тасралтгүй нэмэгдүүлж ажиллах зорилтын хүрээнд үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай нөөцүүдийг зөв хуваарилах, хяналт тавих (Хүн хүч, техник тоног төхөөрөмж, сэлбэг материал гэх мэт...), Техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор шаардлагатай сэлбэг, материалын захиалга, төсвийг хянаж баталгаажуулах, зардалд хяналт тавих,  

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЙЖРУУЛАЛТ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР

  Гүйцэтгэх гол чиг үүрэг Үйлдвэрлэлийн процесс, дамжлагуудад хяналт, шинжилгээ хийж, сайжруулах боломжуудыг тодорхойлох LEAN, Six Sigma, Kaizen гэх мэт үйлдвэрлэлийн сайжруулалтын аргуудаар төслүүд хэрэгжүүлэх Ажиллах хүчин, тоног төхөөрөмж, материалын үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүд боловсруулах Тэсрэх материалын үйлдвэрлэлтэй холбоотой аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлэх, сайжруулах Үйлдвэрлэлийн зардлыг бууруулах арга хэмжээ боловсруулах, үр дүнг тооцох Үйлдвэрлэлийн алдаа, доголдлыг бүртгэх, дүн шинжилгээ хийх, шалтгааныг арилгах Тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх судалгаа, санал боловсруулах Ажилчдад сайжруулалттай холбоотой сургалт зохион байгуулах, заавар зөвлөгөө өгөх Төсөл, сайжруулалтын ажлын тайлан боловсруулах, удирдлагад танилцуулах

ТРАЙЛЕРЫН ЖОЛООЧ

Уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан трайллер автомашиныг жолоодон өрмийн машиныг ажлын талбайд гаргах, ажлын талбайгаас буулгах. Трайллер жолоодохоос бусад үед автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийж ажиллах

АВТЫН ГАГНУУРЧИН

Салбарын автомашин, техникийн аюулгүй  ажиллагааг ханган машин техникийг саадгүй аваар, осолгүй ажиллуулахад шаардлагатай гагнуурын ажлыг чанартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэх;

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.