Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЭРГЭН ИНЖЕНЕРИНГ СЕРВИСЭС ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Чанарын хяналтын инженер

Чанарын хяналтын удирдлагын хүрээнд төсөл төлөвлөх, хувиар гаргах, чанарыг хянах, тайлагнах. Төмөр хийцлэлийн төслийн ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, аргачлал, баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих. Багийн инженер болон ажилтнуудтай үр дүнтэй харилцаж чанарын менежментийг хэрэгжүүлэх. Төслийн инженерүүдэд ажиллах арга барил, инженерингийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх. Төслийн явцад чанарын хяналт тавьж, стандартыг ханган баталгаажуулах. Харилцагчтай холбоотой тайланг холбогдох дүрэм журмын дагуу боловсруулах, удирдлагаар батлуулах. Төслийн гүйцэтгэл нь чанарын стандартад хүрэхгүй байх эрсдлийг урьдчилан харж, хяналтандаа авах. Төсөл хэрэгжүүлэх багт засаж сайжруулах төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх. Харилцагчаас мэдээлэл хүсэх, техникийн асуулга авах, ажлын зураг дээр харилцагчтай хамтран шалгаж, алдаа оноог залруулж, засаж сайжруулах арга хэмжээг тохирох. Засварын төвд үйлдвэрлэл явагдах, харилцагчид хүргэх, төслийн талбайд үзүүлэх үйлчилгээнд чанарын хяналтыг удирдах. Чанарын хяналтын уулзалтууд болон харилцагчид тайлагнах үйл ажиллагааг урирдах.

Барилга бүтээцийн зургийн инженер

Бид Оюу Толгой болон Ухаа Худаг зэрэг харилцагч нартаа тэдгээрийн уул уурхайн суурин болон хөдөлгөөнт төхөөрөмжийн засвар үйлчилгээ, мөн барилгын хийцлэлийн засвар үйлчилгээг өндөр чанар болон аюулгүй ажиллагаагаар хүргэдэг мэргэжлийн техник засвар үйлчилгээний компани болно. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Барилгын зураг төслийг БНбД-н дагуу тооцоолол хийж зураг төсөл боловсруулах Төслийн үйл ажиллагааг зураг төслөөр тогтмол хангаж ажиллах Ажлын зурагт тодорхой дүрслэгдээгүй болон нэмж үзүүлэх шаардлагатай барилгын хэсгүүд дээр шууд удирдлагаас даалгавар авч, гүйцэтгэлийн зураг өөрчлөлтийн зураг зурах Барилга угсралтын болон хийц эдлэлийн ажил зураг төслийн дагуу гүйцэтгэгдэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд

Гагнуурчин

Шугам хоолой, метал хийцлэлүүд, машин механизм, тоног төхөөрөмжүүдэд  шаардлагатай гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх. Ажлыг технологийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд гагнаж сэргээн засварлаж, эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлаж гүйцэтгэх Ажлын байранд мөн уурхайд мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрэм, журам, шаардлагыг чанд мөрдөж ажиллана. Удирдлагаас гаргасан ажлын төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны журам зааварчилгаа, холбогдох засвар үйлчилгээний журам, ажлын аргачлал зэргийн дагуу засвар үйлчилгээг гүйцэтгэх. Ашигласан багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэж, дараа дахин ашиглахад бэлэн байлгах. Сургалтанд хамрагдаж мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх.

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р баг, Гавилууд хутагт 3-гудамж, 344

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.