Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Улсын Хүүхэлдэйн театр

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 оны 7 дугаар сарын 17-нд Х.Чойбалсангийн санаачлагаар Улсын Хүүхэлдэйн театрыг байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн 203 дугаар гарч, үндэс суурь нь тавигдсан түүхтэй. Монгол Улсын Хүүхэлдэйн театр байгуулагдсаныхаа эхний жилүүдэд хуруун ба таягт хүүхэлдэйгээр голлон тоглож байсан бол өнөө үед хүүхэлдэйн олон төрөл хэлбэрийг хөгжүүлж, өнгөт сүүдэр, хавтгай, утсан хүүхэлдэйн техникийг эзэмшиж, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн алхаж байна.

2009 оноос тус театр нь 31 уран бүтээлчтэйгээр хүүхэлдэйн олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд үндэсний болон дэлхийн сонгодог хүүхдийн зохиолуудаас түүвэрлэн авч тайзнаа тоглуулж амилуулан үзэгчдийн хүртээл болгож байна.

Бид хүүхэлдэйн жүжиг тоглохоос гадна хүүхдийн төрсөн өдөр, сэвлэг үргээх ёслол, анги хамт олны тэмдэглэлт баяр, үсэглэлийн баяр шинэ жилийн баярын арга хэмжээг цогцоор нь мэргэжлийн түвшинд зохион байгуулахаас гадна тайзны түрээсийн үйлчилгээ, мөн уран бүтээлчдийн захиалгат тоглолтоор үйлчилж байна.

Хүүхэлдэйн театр бяцхан үзэгчдээ морилон саатах үед нь ая тухтай таатай орчинг бүрдүүлэн, тэдний хүсэл сонирхол, гоо зүй, танин мэдэхүй, хүмүүжилд нийцсэн үйлчилгээний стандартыг хэвшил болгохоор ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Соёл урлаг, Спорт

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1948

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Сөүлийн гудамж, Улсын Драмын Эрдмийн театрын зүүн жигүүр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.