“Нью Север” ХХК 2007 онд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй экологийн цэвэр түүхий эдээр технологи болон чанарын өндөр түвшинд дулаан тусгаарлагч хөнгөн керамзит, керамзитан блок үйлдвэрлэж эхэлсэн. Бид 2007 оноос хойш бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг олшруулан одоогоор 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна.
2012 онд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулан дараах үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулаад байна.
Үүнд:
“Нью Север” ХХК дэлхийн дулаалгын материалын хаан болох перлитийг боловсруулан үйлдвэрлэж, Монгол улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор жилд 65,000м3перлит, 10,000м3керамзит перлитэн гулдмай /блок/, 40.000м3керамзит, 30,000м3керамзитан гулдмай /блок/, 200,000м2перлитэн хавтанг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хоногийн 24 цагийн турш нийт 100 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан албан хаагчтайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2007
120