Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Очир Ундраа ОМЗ ББСБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
UI/UX дизайнер

-Хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөвийг судлах, банк санхүүгийн үйлчилгээний онцлогт нийцсэн UX шийдэл боловсруулах. -Банк санхүүгийн салбарын брэндийн онцлогт нийцсэн, гоо зүйн хувьд тааламжтай, аюулгүй байдлыг илтгэсэн UI дизайн боловсруулах. -Frontend, backend хөгжүүлэгчид, Scrum Master, DevOps инженер, бизнесийн нэгжүүдтэй хамтран ажиллах -Хэрэглэгчийн туршлагын гүйцэтгэлийг хянах, A/B тест, хэрэглэгчийн санал хүсэлтэд үндэслэн дизайныг оновчтой болгох.

BACKEND ХӨГЖҮҮЛЭГЧ

Java (Spring Boot), Node.js (Express.js) ашиглан backend платформ хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэх RESTful API, GraphQL боловсруулж, фронтенд болон гуравдагч талын системтэй холбох (OAuth, JWT) MySQL, PostgreSQL, MongoDB, Redis мэдээллийн сан удирдах, SQL query оновчтой болгох

ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Комплаенс, МУТСТ үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, ажилтнуудад шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох. Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн эрсдэлийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж үнэлэх, дүн шинжилгээ хийх, бууруулах, хянах замаар эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр дүнтэй байдлыг хангаж, тогтмол сайжруулах; Эрсдэлийн бодлого, хязгаарыг тодорхойлох, шаардлагатай журам, заавар, гарын авлагыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах; Компанийн удирдлага болон ажилтнуудад  комплаенс  болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх

САЛБАРЫН ЗАХИРАЛ

Компанийн зээлийн бодлогын хүрээнд салбарын бизнес төлөвлөгөөний зорилтыг хангах, зээлийн борлуулалтыг өсгөх замаар багцын тогтвортой өсөлтийг ханган, эрсдэлийг боломжит бага түвшинд барьж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлж бэхжүүлэх Салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, салбарын ажилтнуудыг чадваржуулах, хяналт тавих Салбарын тайлан мэдээг боловсруулах, шинжлэх, дүгнэх, тайлагнах Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлэх, Үйл ажиллагааны дүрэм, журам зааврыг сайжруулан, боловсруулах.

Бизнес хамтын ажиллагааны мэргэжилтэн

- Компанийг төлөөлж бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах /Байгууллагын борлуулалт хийх/ -Мерчант байгууллагуудын судалгаа хийх, хамтран ажиллах гэрээ байгуулах, -Мерчант байгууллагуудын халамжлах үйлчилгээг хариуцах -Салбарын борлуулалтын үйл ажиллагаанд дэмжих байдлаар оролцох  

Оффис менежер

Офисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хянах Байгууллагын дотоод бичиг баримт, мэдээллийг удирдах Газар нэгжийн хурал, уулзалт болон арга хэмжээг зохион байгуулах Гар утас, имэйл, бичиг баримтын менежментийг хийх Нөөц, материалын захиалга, хуваарилалтыг гүйцэтгэх Хүний нөөцийн үндсэн процессуудад туслалцаа үзүүлэх Байгууллагын гадаад, дотоод харилцааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

ХҮНИЙ НӨӨЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Хүний нөөцийн стратеги боловсруулж, хэрэгжүүлэх Байгууллагын хүний нөөцийг удирдах, хянах Цалин хөлс, хөнгөлөлт, шагнал урамшууллын бүтэц, бодлого, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох Төлөвлөлтийн дагуу ажлын байрны шаардлагад нийцсэн ажилтнаар хангах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажилтны ур чадвар, гүйцэтгэлийг сайжруулах сургалтын хэрэгцээг тодорхойлж, төлөвлөгөө, төсвийг боловсруулан хэрэгжүүлэх Хүний нөөцийн мэдээллийн системийг удирдах, шинэчлэн сайжруулах Ажилтны ур чадвар, туршлагыг хөгжүүлэх, үнэлэх Ажлын орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартуудыг хангуулах Төсвийн төлөвлөлт, хүний нөөцийн зардлыг хянах

Очир Ундраа Групп-н салбар компаниуд

  • Очир Ундраа Групп
  • Очир Ундраа ОМЗ ББСБ

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Алтан жолоо тауэр, 12 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.