Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Орд Гэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Орд Гэр” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан, бүтээгдэхүүн хөгжүүлэгч, үйлдвэрлэгч компани юм. Бид зураг төсөл боловсруулалтаас түлхүүр гардуулан өгөх хүртэл үйлдвэрлэлийн бүх процессийг хийж гүйцэтгэдэг.

Бид инноваци шингээсэн, өндөр чанарын уламжлалт болон орчин цагийн ГЭР, ДОУМ болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

  • 1600 м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байр
  • 40 гаруй мэргэшсэн мужаан, Инженер техникийн ажилтантай
  • АНУ-ын “Powermatic”, Австрийн “Felder”, Германы “Hundegger”, “Homag” зэрэг хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон
  • Жилд 3000 м3 мод боловсруулах хүчин чадалтай

БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ҮЙЛДВЭРЛЭЛД БАРИМТАЛДАГ ЗАРЧМУУД

  • Монгол гэрийн бэлгэдэл, амьдрах хэв маягт гүн хүндэтгэлтэй хандана
  • Байгальд ээлтэй, өвөрмөц чанарыг хадгална
  • Хэрэглэхэд хялбар, ая тухтай, минимал шинж чанарыг бүтээнэ
  • Эко, чанарын сертификат бүхий материалуудыг ашиглана
  • Үйлдвэрлэлийг стандартжуулж Монгол гэрийг хөгжлийн шинэ шатанд хүргэнэ
  • Алсын хараа

    Монгол гэрийн өв соёлыг уламжлан баталгаажуулж хөгжүүлэн Улсдаа төдийгүй Дэлхийд гаргасан бренд бүтээгдэхүүн болно.

    Уламжлалт ахуй соёлыг алдагдуулалгүйгээр очин үеийн хүмүүсийн хүсэл, хэрэгцээнд нийлүүлэн хөгжүүлэн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн ХӨГЖҮҮЛЭГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ 

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн Монгол инженерчлэлийн ур ухааныг шингээн, хөгжүүлэн баталгаажуулсан байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ээлтэй материал хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажиллаж байгаа билээ. Уламжлалт ахуй соёлыг орчин үеийн тав тух, эрүүл амьдралын хэв маягийг дээдлэн хүний бие, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнээр урлан хийж гүйцэтгэж байгаа билээ.

  • Уриа

    Монгол гэрийн өв соёлыг уламжлан баталгаажуулж, хөгжүүлцгээе.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тавилга, модон эдлэл үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Эко хэрэглээ: Цэвэр нарс мод, даавуу, хонины ноос гээд таны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зундаа сэрүүн, өвөлдөө дулаан байгальд ээлтэй материал ашигладаг.

    Хэрэглээг хялбаршуулсан: 

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    50

Зургийн цомог

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үйлдвэрийн гудамж, Г-64 - / Алтай хотхоны баруун талд байрлах Юмэко тавилгын үйлдвэрийн байранд /

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.