Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Эс Жи Коул Майнинг" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Эс Жи Коул Майнинг"ХХК нь уул уурхайн чиглэлээр 2018 оноос эхлэн ажиллаж байгаа Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын нэг юм.

Манай хамт олон нь Дархан уул аймгийн Шарын гол сумын Нарангийн голд хөрс хуулалт болон ус ихтэй уул геологийн хүнд нөхцөлд ашиглалт явуулж аюул осолгүй, эдийн засгийн үр өгөөжтэй ажилласаар ирсэн. Бид 2022 оны 11 сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ханхонгор сумын нутагт байрлах "Энержи Ресурс" ХХК-н Баруун наран уурхайд туслан гүйцэтгэгчэээр ажиллаж байна. Манай компани нь техник тоног төхөөрөмжний хувьд HITACHI 1200 экскаватор болон Hyuandai 520 экскаватор, Комацу 465, Sinotruck 371 маркын автосамасволууд, САТ D8R D65 маркын бульдозерууд, XCMG.GR215 маркын автогрейдер, LIUGONG 855H маркын авто ачигч зэрэг техникийн хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Манай компани 2023 оны 05-р сараас эхлэн Нэгдсэн менежментийн тогтолцооны /НМТ/ дараах стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн.

  • ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO45001:2015 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо Энэхүү стандартуудыг нэвтрүүлснээр манай байгууллагад дараах давуу талуудыг бий болгож байна.
  • Компани өөрийн үндсэн үйл ажиллагааг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог.
  • Компанийн зах зээл дээрх нэр хүнд өснө. Дараа дараагийн бусад төсөл хэрэгжүүлэхэд давуу тал болно.
  • Хуульд нийцэж ажиллана , осол авааргүй ажиллана, бүтээгдхүүн , үйлчилгээний чанар сайжрана.

МАНАЙ КОМПАНИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

Бид Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд, хэрэглэгчийн чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг өндөр бүтээмжтэй үйлдвэрлэн, ажиллагсдын аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах зорилго тавина. Үүний тулд Нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, түүний биелэлтийг тогтмол сайжруулан ажиллах үүрэг хүлээх бөгөөд дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд:

  1. Монгол улсын холбогдох хууль тогтоомж үйл ажиллагаанд хамаарах үндэсний болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.
  2. Үндсэн болон гэрээт компанийн ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлнэ.
  3. Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгож, ажлын байран дах дүрэм журам, зааврыг тогтмол мөрдөж ажиллахыг ажилтан бүрийн үүрэг хариуцлага болгон соёлжуулна.
  4. Бүх түвшний удирдах ажилтнууд нь ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны манлайлагч байж, ажиллагсдад үлгэр дуурайлал болно.
  5. Үйлдвэрлэлийн осол, байгаль орчны зөрчлийг гаргахгүй байхад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хэрэв осол гарсан тохиолдолд судалгаа хийж, эрсдэлийг арилгах, дахин осол гаргахгүй байх зохион байгуулалт хийнэ.

Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд бодлогыг “Эс Жи Коул Майнинг” ХХК мөрдөнө.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө Зориг сан

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.