Компанийн гадаад харилцаанд дэмжлэг үзүүлэх, гадаад зах зээлээс бараа материалын судалгаа, худалдан авалт хийх, гадаадын бизнесийн түнш байгууллагуудтай харилцах; Хариуцсан алба хэлтсийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардагдах техник, эд анги, сэлбэг, бараа материал, үйлчилгээг захиалсан хугацаа, чанар төсвийн дагуу олж нийлүүлэн, зохистой хугацаанд нь хүргэх ажиллагааг хариуцан ажиллах; Зардлын төсөв боловсруулж нөөцийг зохистой ашиглах, захиргаа удирдлагатай холбогдох асуудлыг удирдан зохион байгуулах.
Санхүүгийн тайлан балансыг цаг тухайд нь үнэн зөв гаргах, тайлагнах Байгууллагын хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх Татвар, НД-ын газрууд, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагчтай цаг тухайд нь төлбөр тооцоо, тайлан гаргах Уурхай болон оффисын 80 орчим ажилтны цалингийн бодолт татвар, НД-ын тайлан гаргах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг