Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Цахилгаан экскаваторын туслах оператор

Цахилгаан экскаваторын операторын ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, ажлын явцад цахилгааны кабелийг аюул осолгүй зөөвөрлөх, кабел, экскэний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж болзошгүй аваар осол, эвдрэлээс урьдчилан сэргийлж ажиллах хяналт тавих үүрэгтэй. Тухайн ээлждээ мөргөцгийн бохирдол, ажлын байрны эргэх радиус доторх аюулгүй ажиллагааг хариуцах, кабель, тулгуур, чигийн байрлалд хяналт тавих  

Техник ашиглалтын инженер

Техник ашиглалт бэлэн байдлын судалгаа хийж, эд ангийн насжилтыг уртасгах ажил гүйцэтгэж зохион байгуулах. Уурхайн машин механизмын дугуй болон хөнгөн тэрэгний ашиглалтыг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулж норм норматив боловсруулж мөрдүүлэх, дахин сайжруулах ажлыг зохион байгуулах, техникийн бүртгэл хөтлөлт, хүлээлцэх актыг баримтжуулах, бүртгэлжүүлэх.  

Зам овоолгын мастер

- Уурхайн хэмжээний нийт авто замын ашиглалт, засвар арчилгаанд хяналт тавьж, шинэ батлагдсан уурхайн хэмжээнд тавигдах технологын замыг батлагдсан паспортын дагуу гаргах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдах зохион байгуулалтыг аюул осолгүй, аюулгүй ажиллагааны дүрэм горимын, мөн байгаль орчны болон холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд үр дүнтэй хийж, хэрэгжилтийг хянах.  

Экскаваторын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Авто Грейдэрийн оператор

- 16М загварын грэйдер тоног төхөөрөмжийг зааврын дагуу аюул, осолгүй жолоодож уурхайн төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэх - Уурхайн аюулгүй байдлын дүрэм журмыг даган мөрдөх - Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл, гэмтлийг хариуцан ажиллах

Бульдозерын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Хятад хэлний орчуулагч / Уурхайд/

- Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай Хятад-Монгол хэлний аман болон бичгийн орчуулгыг хийх, холбогдох хэлтсүүд болон ажилтнуудад орчуулгыг илгээх -  Уурхайн даргын өдөр тутмын үйл ажиллагаа болон ажлын төлөвлөгөө гаргахад туслалцах, төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, үйл ажиллагааны горимын дагуу явагдахад туслалцаа үзүүлэх -  Уурхайн хэмжээний гадаад албан бичиг баримтыг боловсруулах, гаднын байгууллагуудаас ирсэн баримт бичгүүд, албан шаардлагыг цаг тухайд нь холбогдох хэлтсүүд, албан тушаалтанд мэдэгдэж танилцуулах -  Уурхай дээр ирсэн зочид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг угтах, үдэх, шаардлагатай үед аман орчуулга хийх.    

Өндөр хүчдэлийн цахилгаанчин

Цахилгаан экскаваторын нүүдэл зөөвөр хийх, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах, цахилгаан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл оношлох мөн засварлах. Цахилгаан тоног төхөөрөмжийн тохируулга хийх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 18-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 10 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.