Байгууллагын хүний нөөцийн функцуудыг хариуцан ажиллана Дүрэм журам шинэчлэлт, боловсруулалтыг хийж хяналт тавих Сургалт идэхвхижүүлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллах
Компанийн ХАБЭА-н бодлого, стратеги, журам, заавар, стандартуудыг боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих. Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажиллаж, ХАБЭА-н үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тайлагнах. Компанийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог (ISO 45001 гэх мэт) үр дүнтэй хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулалтад хяналт тавих. ХАБЭА-н сургалт, зааварчилгааг бүх түвшний ажилтнуудад тогтмол зохион байгуулах, сурталчлан таниулах. Аюулгүй ажиллагааны зорилт, зорилго, шаардлагыг байгууллагын бүх түвшний ажилтнуудад ойлгуулж, мөрдүүлэх. Төслийн ХАБЭА-н инженерүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө өгч, чиглэлээр хангах. Аюулгүй ажиллагааны журам, зааврыг ажилтнууд дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах, талбайн хяналт, уулзалт, ярилцлага хийх. Ажилтнуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэн ХАБЭА-н нөхцлийг сайжруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх. Ажлын талбарын эмх цэгц, зохион байгуулалт, стандартын шаардлагыг хангуулж, шаардлага тавин ажиллах. Үйлдвэрлэлийн осол, зөрчил, эрсдэлүүдэд дүн шинжилгээ хийж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. ХАБЭА-н тайлан, дүн шинжилгээ, судалгаа, баримт бичгүүдийг бэлтгэж, удирдлагад тогтмол тайлагнах.