Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих "Good Mind and Soul" төсөл болон "Монгол улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь" төсөл дээр сургалт, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана. Батлагдсан төслийн дагуу хариуцсан сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулах. Төслийн төлөвлөгөөний дагуу олон талт хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах. Төслийн хүрээнд шаардлагатай хурал, уулзалтуудыг зохион байгуулах. Төслийн тайлан болоод олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах мэдээ мэдээллийг бэлтгэх. Төслийн үйл явцын болон дундын, үр дүнгийн тайлан бичих.