Мультивак группийн Азийн бүс хариуцсан захирал Jens Richter манай улсад айлчлан ирж Хүнс комплекс ХХК-ийн удирдлагын багтай албан ёсны уулзалт хийв.

Мультивак группийн Азийн бүс хариуцсан захирал Jens Richter манай улсад айлчлан ирж Хүнс комплекс ХХК-ийн удирдлагын багтай албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр хиам, махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн дэвшилтэт байдлыг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн нутагшуулах талаар болон салбарын цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо.Хүнс комплекс ХХК нь Мультивак групптэй олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд цаашид энэ салбартаа дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байна.