Төслийн хүрээнд ашиглагдах тоног төхөөрөмж, системийн ашиглалтын заавар, техникийн баримт бичиг, гарын авлага зэрэг материалуудыг Англи-Монгол, Монгол-Англи хэлнээс чанартай, хурдан шуурхай хугацаанд нь орчуулах. Орчуулгын утга, найруулга, нэр томьёог техникийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох
Төслийн бараа материалын тасралтгүй, оновчтой хангамжийг зохион байгуулж, агуулахын үйл ажиллагааг үр ашигтай удирдах. Талбайн ажилтнуудыг удирдлагаар ханган, бараа материалын тээвэр, ложистикийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх. Тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг хангахын зэрэгцээ өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулах.
Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд аж ахуйн шинжтэй ажлуудыг зохион байгуулах, хэрэгжилтэд оролцох, хяналт тавих
Төслийн хүрээнд цахилгаан дамжуулах шугам, дэд станцын реле хамгаалалт, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулга болон ашиглалтад оруулах мөн холбогдох акт протокол, тайлан бэлтгэх ажлыг захиалагчийн шаардлага, холбогдох дүрэм журам, стандартын дагуу гүйцэтгэх
Төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилга угсралтын талбайг анхан шатны удирдлагаар хангаж ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх
Компани дээр хэрэгжиж буй төслүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гэрээг бэлтгэх, гэрээлэгчтэй гэрээг байгуулах процессыг зохион байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, холбогдох шаардлагатай баримт бичгийг боловсруулах