Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мобиком корпораци ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ИНЖЕНЕР /Мобинет/

Өрхийн интернет үндсэн сүлжээний тасралтгүй   найдвартай ажиллагааг хангах, сүлжээний өргөтгөл , дэд бүтэц ашиглалт үйлчилгээ  болон сайжруулалтын ажлыг хийж гүйцэтгэх

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР /Мобинет/

Байгууллагын интернэт болон VPN үйлчилгээний суурилуулалтын ажлыг гүйцэтгэх Байгууллагын хэрэглэгчийн LAN/WAN сүлжээний асуудлыг шийдвэрлэх Радио болон шилэн кабелын дэд бүтцийн ашиглалт үйлчилгээ, гэмтэл саатлыг засварлах

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН КОМПЛЕАНС МЭРГЭЖИЛТЭН

Мобиком Группийн мэдээллийн аюулгүй байдлын комплеансыг сайжруулах;  МАБ -ын дүрэм, журам боловсруулах; МАБ -ын мэдлэг дээшлүүлэх сургалтын материал боловсруулах, түгээх; МАБ-ын дүрэм журмын хэрэгжилт дээр дотоод аудит хийх; МАБ-ын эрсдэлийн үнэлгээ хийх; МАБ-ын олон улсын стандарт, хууль, эрхзүйн баримт бичиг, байгууллагын дүрэм журмын нийцлийг хангах; Хандах эрхийн удирдлага, хяналт.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АДМИНИСТРАТОР

Мобиком корпорацийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах; Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах; МАБ-ын системүүдийг суурилуулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх; Системийн баримт бичгийг боловсруулах; МАБ-ын системүүдийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээг тогтмол хийх; МАБ-ын системүүдийн гамшгийн үед нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, аюулгүй байдлын сургуулилтыг зохион байгуулах; МАБ -ын системүүдийн хандах эрхийг удирдан, зохион байгуулах, системүүдэд хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх.

Үйлчилгээ идэвхжүүлэлтийн мэргэжилтэн /Мобинет/

Мобинетийн бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, хэрэглэгчийн гомдол гарах болон авлага үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрээ, гэрээний нэмэлт, бусад акт, хавсралтын бүрдэл хүчин төгөлдөр эсэхийг хянах, үйлчилгээг захиалгын дагуу хяналтын хугацаанд үйлчилгээг идэвхжүүлэх хаах, сайт болон байгууллагын хэрэглэгчийн холболтыг хянаж хүлээж авах, Мобинетийн хэрэглэгчдийн мэдээлэл мэдэгдэл хүргэх, Хэрэглэгчдийн датабааз хариуцах бүрэн зөв эсэхэд хяналт тавьж тасралтгүй сайжруулан ажиллах, Үйлчилгээний процесс гомдлын тайланд анализ хийж дотоод процедурыг тасралтгүй сайжруулах санал санаачлага гарган хэрэгжүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай зөв гүйцэтгэх.  

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ЧАНАРЫН ИНЖЕНЕР

Үндсэн чиг үүрэг Мобиком Корпорацийн эрхэм зорилго, зорилтод нийцүүлэн,  шинэ үеийн дэвшилтэт мэдээллийн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлтийн чанарт төвлөрч ажиллан, чанарын баталгааг хангах,бүтээгдэхүүн  үйлчилгээ, урамшууллыг хэрэгжүүлэх боломжийг судлан шийдлийг тодорхойлох болон хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.   

CLOUD & DATA CENTER EXPERT

Мобиком Корпораци ХХК болон охин компаниудын үүлэн систем дата төвүүдийн дэд бүтцийн стратеги боловсруулах, байгууллагын хөгжлийн бодлого, үүлэн технологийн шилжилтийн төлөвлөгөөтэй уялдуулах, цоо шинэ технологийн трендүүдийг судлах, стратегийн төслүүд дээр ажиллах Бизнес шаардлагад үндэслэн багтаамжийн төлөвлөлт, ирээдүйн ачааллын төсөөлөл хийх, эрсдэлийн үнэлгээ боловсруулах. Шилдэг туршлагууд, олон улсын стандартууд болон үүлэн технологий, шинэ технологийн тренд, дата төвийн зохицуулалтын шаардлагыг судлах, нэвтрүүлэх. Үйл ажиллагааны үр ашиг, найдвартай байдлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Үүлэн технологи, дата төв, шинэ технологиудын стратегийн бодлогыг компанийн удирдлагад тайлагнах, шийдвэр гаргалтад туслах. Үүлэн систем, технологи болон дата төвийн дэд бүтэц платформ, үйлчилгээний шийдлүүд дээр зөвлөгөө өгөх. Дээрхтэй холбоотой ажлуудыг компанийн богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөлтөнд тусган шаардлагатай төсвийг батлуулах, төлөвлөгөөний дагуу худалдан авалтын гэрээ хэлэлцээрийн харилцаанд оролцож ажиллах

IP СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР

Мобикомын сүлжээний үйл ажиллагааг 24 цагийн туршид хянах, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлах, шалтгааны тодорхойлж дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техникийн үндэслэлтэй хэрэглэгчийн гомдлыг барагдуулах;

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ /ДАРХАН/

Үйлчилгээний нэгдсэн төвд хандсан хэрэглэгчдэд утсаар үнэн зөв мэдээ мэдээлэл өгөх, санал хүсэлт гомдлыг хүлээн авах, стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ

Үйлчилгээний нэгдсэн төвд хандсан хэрэглэгчдэд утсаар үнэн зөв мэдээ мэдээлэл өгөх, санал хүсэлт гомдлыг хүлээн авах, стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.

ӨРХИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭРГЭЖИЛТЭН /Ховд аймаг/

Өрхийн интернет болон OT үйлчилгээний хэрэглэгчдийн шинэ холболтыг хяналтын хугацаанд гүйцэтгэх, гэрээ байгуулах, хэрэглэгчийн тоо болон орлогын хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх, борлуулалтын хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулах, зах зээлийн судалгаа шинжилгээ хийх Үйлчилгээний чанарыг сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх;

БОРЛУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /Говь-Алтай аймаг/

Борлуулалт үйлчилгээг чанарын өндөр түвшинд явуулах, соёлч боловсон түргэн шуурхай үйлчлэх; Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай борлуулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга өндөрт байлгах; Үйлчилгээний чанарыг сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх; Борлуулалтын үйл ажиллагааны тайланг өдөр бүр тэмдэглэн хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах.

MACHINE LEARNING ENGINEER

Хиймэл оюун ухааны систем, программ хөгжүүлэлт, дата бэлдэх, анализ хийх, дата нь дээр үндэслэн AI модель боловсруулах, сургах, шийдэл гаргах, үр дүн дээр суурилж сайжруулалтыг хийх, бусдын code review хийх, тест хийх, программын баримтжуулалтыг хийх, боловсруулсан программ хангамж болон моделийг заасан журмын дагуу тестийн шатанд хүлээлгэн өгөх.

ДАТА ИНЖЕНЕР

Өгөгдлийн сан: Олон төрлийн өгөгдлийг цуглуулах, нэгтгэх, цэвэрлэх, хувиргах, дүн шинжилгээ хийх, их хэмжээний өгөгдлийг үр ашигтайгаар зохион байгуулах Автоматжуулах: Мэдээллийн технологийн давуу талыг ашиглан систем, сүлжээ болон сервер түвшинд автоматжуулах шийдэл боловсруулан нэвтрүүлэх.  

IT СИСТЕМ ХЯНАЛТЫН ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР

Компанийн системүүд серверийн хэвийн үйл ажиллагааг 24 цагийн турш хянах, хяналт шалгалт хийж гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлах, техникийн үндэслэлтэй хэрэглэгчийн гомдлыг барагдуулах.

ПРОЦЕСС УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН

Байгууллагын бүх шатанд чанарын удирдлагын ISO 9001 болон мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандартын зорилтыг хангах, чанарын дотоод аудитыг зохион байгуулах замаар стандартын хэрэгжилтийг хянах, үнэлэхСтандартын батламжийг хөндлөнгийн аудитаар баталгаажуулах Корпорацын үндсэн үйл ажиллагааны процесст дүн шинжилгээ хийх оновчтой болгох, сайжруулах замаар корпорацын хэмжээнд бүтээмжийг нэмэгдүүлэх

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санаачлах, зах зээлд нэвтрүүлэх, тэдгээрийн амьдралын мөчлөгийг (Product lifecycle management) удирдах, компаний бизнес төлөвлөгөөг нэмэгдүүлэх Шинэ бүтээгдэхүүний маркетингийн стратеги боловсруулах Бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх Бүтээгдэхүүний борлуулалт, маркетингийн үр дүнг хянах

БРЭНД МЕНЕЖЕР /Продюсер/

Хариуцсан брэндээ сайжруулах, хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн бүтээгдэхүүн, урамшууллын сурталчилгаа, зах зээлд байршуулах маркетинг идэвхижүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь хариуцаж хийх Телевизийн реклам, сурталчилгаа,  Арга хэмжээ зохион байгуулах, удирдах Хийсэн ажлуудыг цахим хэлбэрээр эмх цэгцтэй архив үүсгэж хадгалах Шинэлэг сурталчилгааны төрөл, арга хэлбэрийг эрэлхийлэх, сурталчилгааны оновчтой шийдлийг олох

IT ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

-  МТ систем, процессын журам, стандарт боловсруулах, Мэдээллийн технологийн платформ, дэд бүтцийн төлөвлөлт хийх, Технологийн шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх, Технологийн судалгаа, туршилт хийх, хэлтэс нэгжийн төслийн багт ажиллах, удирдах.

IT ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНЖЕНЕР

- Компанийн үндсэн бизнес болон, шинэ бизнест туслах, ашиглагдах, давуу талыг бий болгох зорилгоор Мэдээллийн технологийн шинэ боломжуудыг судлах, турших, цаашлаад нэвтрүүлэх шатанд талуудтай хамтран ажиллах;- Бизнесийн үйлчилгээнд ашиглаж байгаа системүүд хоорондын уялдаа хамаарлыг сайжруулах, систем интеграцийн шийдэл боловсруулах, туршин нэвтрүүлэлт хийх замаар баталгаажуулах, улмаар нэвтрүүлэх шатанд талуудтай хамтран ажиллах;- Шаардлагатай нөөцүүдийг оновчтой үр ашигтай ашиглах төлөвлөгөө, санал гаргах, хэрэгжүүлэлтэд оролцох.

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

Төрөл бүрийн систем програм хангамж боловсруулах, unit тест бичих, бусдын code review хийх, тест хийх, програмын баримтжуулалтыг хийх гэсэн үүрэг даалгавартайгаар ажиллана. Боловсруулсан програм хангамжийг заасан журмын дагуу тестийн шатанд хүлээлгэн өгөх.

БИЗНЕС АНАЛИСТ

Корпорацийн урт болон дунд хугацааны стратегитай уялдсан шинэ бизнесүүдийн боломжуудыг судлах, хөгжүүлэх удирдлагын баг болон бусад оролцогч талуудыг тогтмол мэдээллээр хангах, оролцогч талуудыг удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүн болон бизнесийг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд манлайлан ажиллах. (Cloud, Datacenter, Transit болон бусад шинэ бизнэс) стратегийг тодорхойлох, бизнесийн шаардлагын анализ хийх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, дотоод болон гадаад үйл ажиллагааг оновчтой төлөвлөх. Бизнес нэгжүүдтэй хамтран хэрэгцээ, асуудал, боломжуудыг тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах Cloud системийн зардал, үр ашиг, ROI тооцоолол хийх, үнэ тариф тогтоох

CLOUD EXPERT

Мобиком Корпораци ХХК болон охин компаниудын үүлэн систем дата төвүүдийн дэд бүтцийн стратеги боловсруулах, байгууллагын хөгжлийн бодлого, үүлэн технологийн шилжилтийн төлөвлөгөөтэй уялдуулах, стратегийн төслүүд дээр ажиллах; Бизнес шаардлагад үндэслэн багтаамжийн төлөвлөлт, ирээдүйн ачааллын төсөөлөл хийх, эрсдэлийн үнэлгээ боловсруулах; Cloud систем, технологи, дэд бүтэц платформ, үйлчилгээний шийдлүүд дээр зөвлөгөө өгөх; Дээрхтэй холбоотой ажлуудыг компанийн богино, дунд, урт хугацааны бизнес төлөвлөлтөнд тусган шаардлагатай төсвийг батлуулах, төлөвлөгөөний дагуу худалдан авалтын гэрээ хэлэлцээрийн харилцаанд оролцож ажиллах;

ДАТА ТӨВИЙН ЭКСПЕРТ (Data center expert)

Мобиком Корпораци ХХК болон охин компаниудын дата төвүүдийн дэд бүтцийн стратеги боловсруулах, байгууллагын хөгжлийн бодлого, үүлэн технологийн шилжилтийн төлөвлөгөөтэй уялдуулах, стратегийн төслүүд дээр ажиллах Бизнес шаардлагад үндэслэн багтаамжийн төлөвлөлт, ирээдүйн ачааллын тооцоолол хийх, эрсдэлийн үнэлгээ боловсруулах. Шилдэг туршлагууд, олон улсын стандартууд болон дата төвийн зохицуулалтын шаардлагыг судлах, нэвтрүүлэх. Үйл ажиллагааны үр ашиг, найдвартай байдлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Дата төвийн стратегийн бодлогыг компанийн удирдлагад тайлагнах, шийдвэр гаргалтад туслах. Дата төвийн технологи, систем, дэд бүтэц платформ, үйлчилгээний шийдлүүд дээр зөвлөгөө өгөх.

HBB ENGINEER

Өрхийн суурин интернет үйлчилгээнд хэрэглэгч холбох, суурин болон хөдөлгөөнт интернет үйлчилгээний гомдолд онсайт инженерээр ажиллах, бүсийн өрхийн байрууд дээр үзлэг үйлчилгээ хийх,

ХЭРЭГЛЭГЧИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Интернэт үйлчилгээний хэрэглэгчдэд техникийн тусламж үйлчилгээ үзүүлж гомдлыг хяналтын хугацаанд, цаг алдалгүй бүрэн шийдвэрлэх, зарим асуудал гомдлыг дэвшүүлэн шийдвэрлүүлэх

ГЭРЭЭТ АЖИЛТАН

-Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх -Гэрээ, бичиг баримттай ажиллах

ТӨЛБӨР ТООЦООНЫ МЭРГЭЖИЛТЭН /MONPAY/

Дижитал бүтээгдэхүүн болон дижитал сувгууд, цахим төлбөрийн системийг зөв шийдлээр хөгжүүлүүлэх, бэлэн байдлыг хангах, хэрэглээг хялбаршуулах, хэрэглээг нэмэгдүүлэх, тасралтгүй сайжруулах. Дижитал сувгуудын борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг хариуцах, урт болон богино хугацааны урамшууллын  хөтөлбөр боловсруулах, үр дүнг хэмжих, сайжруулах, тайлагнах. Хэрэглэгчийн дижитал мэдлэгийг дээшлүүлэх, тэргүүн туршлагыг судлах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах

ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /MONPAY/

Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зээл, бусад санхүүгийн бүтэгдэхүүн үйлчилгээний стратеги боловсруулж, хөгжүүлэх, Банк санхүүгийн зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн хэрэгслийг судалж нэвтрүүлэх

ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /MONPAY/

Монпэй апликейшн болон платформ (вэб болон бусад), Монпэй экосистемийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, цахим төлбөрийн систем, түүнийг дагалдан үүсэх маркетплэйс, мини аппуудыг зөв шийдлээр хөгжүүлүүлэх, бэлэн байдлыг хангах, хэрэглээг хялбаршуулах, тасралтгүй сайжруулах. Борлуулалтын болон хэрэглэгчийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг хариуцах, урт болон богино хугацааны урамшууллын хөтөлбөр боловсруулах, үр дүнг хэмжих, сайжруулах, тайлагнах.  

BRIDGE ENGINEER /Монгол контент ХХК/

Захиалагч талын бизнесийн болон техникийн дизайн, шийдэлд тавигдах шаардлагуудыг нарийвчлан тодорхойлж, тухайн шаардлагуудыг ойлгомжтой үг хэллэгээр аман болон бичгийн хэлбэрээр хөрвүүлэн зуучлах, гүйцэтгэсэн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхтэй холбоотой ажилбаруудыг удирдан зохион байгуулан захиалагч болон гүйцэтгэгч талуудын хооронд гүүр болж ажиллах

ОФФИСИЙН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Оффисын орон зайг зохион байгуулж, ажилчдын хэрэгцээг хангах. Байгууллагын ашиглаж буй байр, тоног төхөөрөмж, хадгалах талбайн зохион байгуулалтыг хянах, зохион байгуулах. Багийн гишүүдийн дэмжлэг үзүүлэх, мэдээллийг зохион байгуулах Баримт бичиг, тайлан, бичиг хэргийн хөтлөлт хийх. Оффисын тоног төхөөрөмж, хөрөнгийн менежмент гэх мэт чиг үүргийн хүрээнд ажиллах 

ХАБЭА-н Мэргэжилтэн

Мобиком группын хэмжээнд ХЭМАБ удирдлагын тогтолцоог бий болгож, хадгалж, тасралтгүй хөгжүүлэх Техникийн үйл ажиллагаатай холбоотой ХЭМАББО-ны холбогдох хууль тогтоомж, шаардлага, стандарт дарааллын хэрэгжилтэд хяналт тавьж мөрдүүлэх, сайжруулах Ажлын байрны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, ажилтнуудыг аюулгүй ажиллагааны заавар, удирдамжаар тухай бүр хангах

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АХЛАХ КОМПЛЕАНС МЭРГЭЖИЛТЭН

Мобиком Группийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Мобиком Группийн мэдээллийн аюулгүй байдлын комплеансыг сайжруулах. МАБ-н комплеансыг сайжруулах хүрээнд дараах ажил үүрийг хариуцан гүйцэтгэнэ. Үүнд:- МАБ-ын бодлого тодорхойлох, засаглалыг сайжруулах;- Холбогдох дүрэм, журмыг боловрсуулах;- Дүрэм, журмын хэрэгжилтийг хянах хэмжүүр үзүүлэлтүүдийг тодорхойлох, хэмжих;- МАБ-ын комплеанс, аудитын удирдлага;- Ажилтнуудын МАБ-ын мэдлэгийг дээшлүүлэх;- Цахим эрсдэлийн удирдлага, хяналт хийх;- МАБУТ-ны хэрэгжилт, хөндлөнгийн аудитад бэлдэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

НЯГТЛАН БОДОГЧ

Мобиком Группын  үндсэн хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Группын НББ-н бодлого, Татварын бодлого, холбогдох дотоод журам, ажлын заавар, аргачлал, аюулгүй ажиллагааны зааврын дагуу бүртгэх, тайлагнах;  Аудит болон удирдлагыг шаардлагатай мэдээ тайлангаар хангах; нягтлан бодох бүртгэлийн хяналтыг хийх;

ГЭРЭЭТ АЖИЛТАН /УБ САЛБАРУУД/

- Мобикомын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл урамшууллын мэдээлэл хэрэглэгчдэд хүргэх, заавар өгөх - Хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах, тайлагнах - Хэрэглээний болон дотоод програмд дээр ажиллана.

Видео, график дизайнер /Mobinet/

Бүх төрлийн 2D, 3D анимейшн хөдөлгөөн, график, видео зураг авалт, монтаж хийх  (идэвхижүүлэлтийн, зохиомжит сошиал ,танилцуулга , заавар г.м)Маркетинг сурталчилгааны хүрээнд кино контентын сонирхолтой хэсгийг таслах , сайжруулахШинэ талент, шилдэг контентын, гадаадын болон өрсөлдөгчдийн сурталчилгаа брэндингийн үйл ажиллагааг судлах, харьцуулахХариуцсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлтэй байж, шинэ арга хэрэгслийг ашиглах, судлах

ГРАФИК ДИЗАЙНЕР /Монгол контент ХХК/

Маркетингийн зөвлөх үйлчилгээ болон Эвент менежмент бизнесийн үйл ажиллагааны хүрээнд дизайны контент бүтээх ажлуудыг хариуцан ажиллах; График контентийн төлөвлөлт хийх График контент хөгжүүлэлт, график дизайны ажлуудыг гүйцэтгэх Сошиал контент Хэвлэлийн дизайн Лого, брэндбүүк Эвентийн төлөвлөлт хийх, дизайн гаргах гэх мэт

ХӨГЖМИЙН РЕДАКТОР /Монгол контент ХХК/

Бүтээгдэхүүн, үйлчилгээний дуу хөгжмийн контентын бодлогыг боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, зорилго, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн контент агуулгыг сонгох, контентын санг зохион байгуулах, нэмэгдүүлэх, Контентын хэрэглээний өгөгдлийг судалж, хэрэглэгчдийн хандлага, сонирхлыг судлах, шинжилгээ хийх. Контентын харагдац, бүтээгдэхүүний зохион байгуулалт, бүтэц зэргийг шинэчлэн сайжруулах

МЕДИА МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Компанийн маркетингийн стратегийн хүрээнд сурталчилгааны төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулах. Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн судалгааны үндсэн дээр сурталчилгааны шийдлүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх Сурталчилгааны кампанийн үр дүнг хэмжих, ашиглаж буй сувгуудын үр ашгийг дүн шинжилгээ хийх Түнш байгууллагуудтай хамтран сурталчилгааны хөтөлбөрүүдийг зохион байгуулах,Зах зээлийн чиг хандлагыг судалж, маркетингийн чиглэлээр санал зөвлөмж гаргах 

DESIGNER +3D /Mobinet/

Брэндийн, сурталчилгааны, мэдээ мэдээллийн болон бусад эхүүдийг бэлдэх, хувиргах, батлуулах Урамшуулал, идэвхжүүлэлтийн загвар дизайн гаргах Брэнд бүүк, лого, стандартыг гаргах, шинэчлэн сайжруулах, энэ чиглэлээр судалгаа хийх, тайлагнах Бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын компьютер зураг зурах Хийсэн дизайны болон бусад ажлуудыг цахим хэлбэрээр эмх цэгцтэй архив үүсгэж хадгалах Хариуцсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, контетын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлэлтэй байж, шинэ арга хэрэгслийг ашиглах, судлах Шинэ талент, шилдэг контент, гадаадын болон өрсөлдөгчдийн сурталчилгаа брэндингийн үйл ажиллагааг судлах, харьцуулах Урамшуулал идэвхижүүлэлт , бүтээгдэхүүний 3D дизайн гаргах, арга хэмжээ тохижилтын 3D зураг гаргах

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН /Монгол контент/

Бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний стратегийг боловсруулах, Бүтээгдэхүүн, үйлчилгээний Маркетинг, идэвхижүүлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Богино, дунд хугацааны төлөвлөлтийг хийх, гүйцэтгэлийг хянах, урьдчилсан төсөөлөл гаргах, үр дүнг тайлагнах. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжийн одоогийн түвшинг судлан дүн шинжилгээ хийж сайжруулах боломжийг эрэлхийлэх, ирээдүйн чиг хандлага, олон улсын туршлага дээр үндэслэн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний санал санаачлага гаргах

СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Группийн бизнесийн үйл ажиллагаа, өрсөлдөөн, зах зээлийн нөхцөл байдлыг дүгнэх, хэмжих зорилгоор судалгаануудыг төлөвлөх, зохион байгуулах, удирдлага болон шаардлагатай алба нэгжүүдэд тайлагнах, мэдээллээр хангах Их өгөгдөл дээр ажиллаж, бүх төрлийн дүн шинжилгээ хийж үр дүнг удирдлага болон шаардлагатай алба нэгжүүдэд тайлагнах, мэдээллээр хангах

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

• Байгууллагын хэтийн зорилго, стратеги болон эдийн засгийн байдал, салбарын шинэчлэл, зах зээлийн эрэлттэй уялдуулан шаардлагатай урамшуулал, идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, сошиал болон дижитал сувгуудыг үр дүнтэй хөгжүүлэх • Хэрэглэгчдийн  мэдээлэл болон хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг хэмжих, тайлагнах • Байгууллагын дотоод нөөцийг үр дүнтэй хуваарилах, бизнес төлөвлөгөөг ханган ажиллах  

Хөрөнгийн удирдлагын мэргэжилтэн

Интернэт үйлчилгээнд ашиглагдах бараа материал, үндсэн хөрөнгийн бэлэн байдлыг хангах , хадгалах, шилжилт хөдөлгөөнийг хийх, олгох, зарлага, тооллого хийх Техникийн хөрөнгийн байршлын хяналт, тооллого Хэрэглэгчийн холболтод ашиглагдаж буй бараа материал, үндсэн хөрөнгийн ашиглалтад хяналт хийх Төв агуулах болон нөөц байршлууд дээрх хөрөнгийн насжилт , эргэцийн ашиглалтыг удирдах, сайжруулах

СҮЛЖЭЭ ХЯНАЛТЫН ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР

Мобинет ХХК-ийн сүлжээ болон коре системийн найдвартай ажиллагааг хангах, 24 цагийн туршид хянах, гэмтэл саатал засварлах, гэмтэл сааталд дүн шинжилгээ хийх, шалтгааныг тодорхойлж давтан гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техникийн үндэслэлтэй хэрэглэгчийн гомдол барагдуулах ажлыг хариуцан гүйцэтгэх

BUSINESS DEVELOPMENT SPECIALIST/PM/

Байгууллагын бизнесийн стратегийн хүрээнд  Япон улс дахь харилцагч байгууллагад Программ хангамжийн хөгжүүлэлт, төслийн менежментийн үйлчилгээ хүргэх, борлуулалтын тогтвортой өсөлтийг ханган бизнес төлөвлөгөөг биелүүлэх.  Харилцагч байгууллагад хүргэж буй төсөл, төслийн багуудыг удирдах, төслийг цаг хугацаанд нь төсөв зардлын хүрээнд хэрэгжүүлэх, хяналт тавих, оролцогч талуудын хоорондын харилцааг үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах зэрэг чиг үүргийн хүрээнд ажиллах.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж – 28, МПМ Цогцолбор, Улаанбаатар И-МЭЙЛ: hrd@mobicom.mn УТАС: 75759944-1501

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.