Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эн Эй Пи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Интерьер дизайнер

Интерьер дизайн, Архитекторын чиглэлээр их дээд сургууль төгссөн; 3D Max, Auto CAD, Sketch Up болон бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай; Бүтээлч сэтгэлгээтэй, мэдрэмжтэй;  Багаар ажиллах чадвартай;  Шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй;

Барилга бүтээцийн инженер

Зураг төслийн барилга бүтээцийн хэсгийг норм, стандартын дагуу боловсруулах, гүйцэтгэх; Барилга бүтээцийн хэсгийн ажлын зургийн гүйцэтгэлийг боловсронгуй болгох, барилгын зураг төслийг эталон зураг болон компанийн ажлын зураг төсөл боловсруулах зургийн загварын дагуу мөрдөх; Төслийн эх загвар зургийн төлөвлөлттөй уялдуулан бүтээцийн ерөнхий шийдлийг сонгон төслийн эхэнд захиалагч хөрөнгө оруулагчтай зөвшилцөх, зураг төсөл боловсруулах даалгавар боловсруулах; Зөвлөх инженерт хянуулж зөвшилцсөн тооцоо, шийдэл холбогдох зураг төслийг  эмхэтгэн магадлал хийлгэхэд бэлтгэх; Төсөл бүр дээр ажлын графикийг төслийн багийн хамтаар боловсруулах; Шаардлагатай тохиолдолд барилга бүтээцийн хэсгийн зураг төслийн техникийн тодорхойлолт боловсруулах;

ЦАХИЛГААНЫ ЗУРГИЙН ИНЖЕНЕР

Барилга, байгууламжийн тооцоо, зураг төслийг Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм, стандарт, дүрэм болон захиалагчийн даалгавар, техникийн тодорхойлолтын дагуу боловсруулж, хийж гүйцэтгэх Шууд болон чиг үүргийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх Компанийн дотоод дүрэм, журам, Хөдөлмөрийн гэрээг мөрдөн ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг гүйцэтгэх.

Ус хангамж, ариутгах татуургын залуу инженер

-Багийн ажлын төлөвлөгөө гаргах, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх; -Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх, танилцуулах; -“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх барилга байгууламжийн техникийн болон ажлын зураг төслийг бие даан болон хамтран боловсруулах; -Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах; -Төслийн системийн төлөвлөлт, зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг бололвсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх; -Төслийн цэвэр, бохир усны системийн шугам сүлжээний тооцоо болон төлөвлөлт, тоног төхөөрөмж, материал болон барилга угсралтын үе шат, технологи, техникийн шаардлагын судалгаа хийх; -Төслийн тодорхой хэсгийн техникийн шийдэл, зохицуулалтыг хариуцах; -Зураг төсөлтэй холбоотой асуудлуудын шийдлийг олох; -Барилгын угсралтын үе шатанд зохиогчийн хяналт тавих, төслийн уулзалт, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэх, цагийн хуваарь, ажлын зураг болон жишээнүүдийг бэлтгэх, зохицуулах, хянах; -Барилга архитектур, бүтээц болон бусад хэсгийн инженерингийн системийг уялдуулах;  

Халаалт агаар сэлгэлтийн техник инженер

-Багийн ажлын төлөвлөгөөнд оролцох, техникийн болон нарийвчилсан зураг төсөл бэлтгэх; -Захиалагч, хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга бэлтгэх, зураглалыг бэлтгэх; -“ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн ур чадварын матриц, шаардлагын хүрээ дэх барилга байгууламжийн төслийн ХАС-ын тооцоо, судалгааг бие даан болон болон хамтран, ажлын зураг төслийг хамтран бололвсруулах; -Төслийн багтай найрсаг, нээлттэй харилцаа тогтоон хамтран ажиллах; -Төслийн зураг төслийн баримт бичиг, бүртгэл, хөтлөлт, тайлбарыг боловсруулах, төслийн зорилгод нийцүүлэн төлөвлөх; -Төслийн халаалт, агаар сэлгэлтийн системийн тооцоо болон төлөвлөлт, тоног төхөөрөмж, материалын талаарх судалгаа хийх;

Хуульч

Компанийн хэмжээнд байгуулагдаж байгаа бүх төрлийн гэрээ хэлцэл боловсруулах, батлуулах, дүгнэх, түүний зүйл заалтуудаас үүсэх хууль, эрх зүйн үр дагаварт дүгнэлт, зөвлөгөө өгөх, хянах; Ажлын үндсэн зорилт, гүйцэтгэх ажил үүргүүдийн хүрээнд шаардлагатай дүрэм, журам боловсруулах, шууд удирдлагаар хянуулах, батлуулах, нийт ажилтнуудад сургалт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих; Компанийн эрх ашгийг шүүхийн болон бусад хуулийн байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох; Хуулийн этгээдийн улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл, тендертэй холбоотой ажлуудыг хамтран гүйцэтгэх; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, UB Tower Office

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.