Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.
Уулаас олборлосон хүдэр болон хар шороог баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
35/6 кВ-ын дэд станц, 6/0.4 кВ-ын дэд өртөөнүүд, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, далд уурхай, баяжуулах үйлдвэр, кемп болон хамаарах объектууд зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан тоног төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, гүйцэтгэлд хяналт тавих, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгаан хангамжийг тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллуулах. Горим, тооцоо судалгаа хийх. ХАБЭА-г мөрдөж ажиллах. Шууд харьяалан удирдах албан тушаалтнуудыг сургаж бэлтгэх. Ажлын байрны онцлогт тохируулан шаардлагатай дүрэм, журам, зааврыг боловсруулж батлуулан мөрдүүлэх.
Уурхайн лицензийн талбайд ажиллаж буй бүх ажилтан, лицензийн талбайн орчны хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэгчдэд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгөх, харуул хамгаалалтын аюулгүй байдлын тухай холбогдох хууль, дүрэм, тогтоомж, стандарт, шаардлагад нийцсэн дүрэм журмын боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Далд уурхай, баяжуулах үйлдвэр болон кемпийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, ажилтнуудад эмнэлгийн байгууллагаас эмчилгээ хийх, тусламж үйлчилгээ үзүүлэхэд компанийг төлөөлөн оролцож, удирдлагуудыг мэдээллээр хангахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн болон уурхайн талбайд явуулах геологи, хайгуулын ажлын төлөвлөлтийг хийх, геологи-хайгуулын ажлыг удирдлагаас батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, өдөр тутмын үйл ажиллагааг хангахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд явуулах геологи, хайгуулын ажлын урт болон богино хугацааны төлөвлөлт, стратеги бодлогыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, гүйцэтгэх; Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, геологийн багийг мэргэжлийн мэдээлэл, зөв зохистой дээжлэлтийн үр дүнгээр хангах; Уурхайн дарга, ахлах геологич болон геологийн инженерээс өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах; Бусад үйл ажиллагаа;
Далд уурхайн ХАБЭА-н ажилтны өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх ажлын даалгавар, тухайн хийх ажилтай холбоотой аюулгүй ажиллагаатай холбоотой заавар, зааварчилга авч танилцаж, гарын үсгээр баталгаажуулж байгаа эсэхэд хяналт тавих Далд уурхайн агаарын найрлагыг тэсэлгээний ажил хийгдсэний дараа тухай бүрт багаж ашиглан шалгаж, зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл агааржуулсан эсэхийг хянах Аюул осолд хүргэж болзошгүй зүйлийг урьдчилан харах, тэр даруй засаж залруулах, удирдлагад мэдээлэх Тээврийн хэрэгсэл жолоодох, түүгээр зорчих үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, төслийн бүсийн орчинд мөрдөх замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, осол аваараас сэргийлэх Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн эрсдлийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг шалгаж баталгаажуулахад оролцох Онцгой байдлын багийн хүний амь аврах, гал унтраах, аврах ажиллагаа явуулах, анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд нэн даруй хамтран ажиллах түүнд дэмжлэг үзүүлэх Ажиллагсдад батлагдсан хуваарийн дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, оролцох: Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах төсөл, хөтөлбөрийг мэргэжлийн алба хэлтэс, ажилтнаар боловсруулахад дэмжиж оролцох, хэрэгжилтэд нь хяналт тавих; Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх, ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авах
Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны хэлтсийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, хэлтсийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, туслан гүйцэтгэгч нарын ажил үүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт, шаардлага тавьж ажиллах; Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчны хэлтсийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлан мэдээг бэлтгэж, удирдлагад тайлагнах; Уурхайн ажилтнуудыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн таатай орчин нөхцөлийг хангах, ХАБЭА-н төлөвлөгөө боловсруулан, биелэлтэнд хяналт тавих; Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоож, дахин гаргахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Сэлгэн залгалтын үйлдэл (тусгаарлалт) хийх. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тогтмол үзлэг, шалгалт хийх. Засвар үйлчилгээг чанартай хийх Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, нэгдсэн сүлжээний дүрэм, ажилтныг сургаж бэлтгэх ажилтны үндсэн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар чиглэлийн дагуу ажиллах.
Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.
Лабораторийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс лабораторийн химичид туслах; Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Шаардлагатай үед бусад ажилтнуудтай хамтран ажиллах, хэлтэс, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах.
Бэхэлгээнд хэрэглэгдэх шаардлагатай бэхэлгээний мод, банз, элс, цемент, бусад материалыг далд уурхайн зориулалтын тэргэнцэрт ачиж, буулгах, зөөвөрлөх; Бэхэлгээ хийх малталтын аюулгүй байдлыг хангах Ээлжийн ахлагчаас авсан ажлын наряд, даалгаврын дагуу ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэх; Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх,
Уулаас олборлосон хүдэр болон хар шороог баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана. Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.
Баяжуулах үйлдвэрийн гагнуурын ажилд туслах Багаж, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх' Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана. Зааврыг дагаж, шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэнэ.
- Далд уурхайн хэлтсийн техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг технологийн дагуу хийж, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, төлөвлөгөө гаргах, засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай хийж гүйцэтгэх -Батлагдсан төлөвлөгөөний дагуу техник, тоног төхөөрөмж, машин механизмуудыг ажилд бэлэн байлгах, эвдрэлтэй техникүүдийг хүлээн авч засвар үйлчилгээг хийх, түүний хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ болон хэлтэс, нэгжүүдэд хүлээлгэн өгөх, авах ажлыг дотоод журамд зааснаар хийж гүйцэтгэх Хэлтсийн хариуцан гүйцэтгэж буй өдөр тутмын засварын ажил, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус техникийн засвар үйлчилгээ, угсралтын ажлуудыг хийх
Уурхайн олборлолттой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ажлыг хариуцах бөгөөд Уурхайн Ахлахууд болон уурхайн бусад хэлтсийн ажилтнуудтай хамтран далд уурхайн хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, төлөвлөсөн зориултуудад хүрэхийг эрмэлзэн, өөрийгөө болон хариуцуулан өгсөн хэсэгт ажиллаж байгаа бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Үйлдвэрийн металлурги тооцоо гаргах болон лабораторийн зөв үйл ажиллагааг хангах Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах Химич нарын өдөр тутмын дараах үйл ажиллагаанд зааварчилгаа өгөх, хяналт тавих.
Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.