Албан тушаал: Ерөнхий нягтлан бодогч Үндсэн цалин: Мэдлэг, чадварт суурилсан үнэлгээ: 4,300,000-4,900,000 төгрөг Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ /KPI/: 300,000-500,000 төгрөг Шууд удирдлага: Гүйцэтгэх захирал Байршил: Сансарын туннель, Баянзүрх дүүрэг Ажлын цаг: 8:50-17:10, бүтэн цагийн Хамрах нэгж: Санхүү, бүртгэл, татвар 1. Бидэнтэй хамтран ажиллах давуу талууд (Advantages) Таны ажил, үүргийг ойлгож, дэмждэг, хамтран ажилладаг удирдах ажилтантай; Ажлын хурд, бүтээмж нэмсэн ERP болон бусад дижитал системтэй; Оффисын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан; Тайван, таатай, төвлөрч ажиллах ажлын орчин, нөхцөлтэй; Ажлын гүйцэтгэлийг үнэлэх системтэй; Ажиллах цаг таатай: 8:50–17:10 (өдөрт 7 цаг 30 минут); Даваа-Баасан гариг; Хоол, унааны мөнгө олгодог; Төрсөн өдөр болон 12-р сарын 31-ний өдөр цалинтай амардаг; 3,5,7 болон түүнээс дээш жил ажилласан бол мөнгөн урамшуулалтай; Тогтвортой, үнэнч ажилладаг ажилтан таны нийгмийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлдэг. 2. Үндсэн үүрэг (Main Tasks) Нягтлан бодох бүртгэлийн дансны бүрэн бүртгэл, хөтлөлт хийх; Санхүүгийн тайлан, татварын тайлан, НДШ-ийн тайланг бэлтгэх, хугацаанд нь тайлагнах; Тооллого, дотоод хяналт зэрэг ажлуудыг зохион байгуулах, гүйцэтгэх; Удирдлагыг шаардлагатай тайлан, мэдээлэл, тооцооллоор хангах, дэмжих, туслах; Аудит, татварын албадтай харилцах, тайлангаа хамгаалах; 3. Тавигдах Шаардлага (Requirements) Ерөнхий нягтлан бодогчоор хамгийн багадаа 3 жил ажилласан туршлагатай; Худалдаа, борлуулалтын компанид ажиллаж байсан туршлагатай; Ажил хэрэгч, хариуцлагатай, өөриймсөг; Асуудал шийдвэрлэх чадвартай, өөдрөг; Өөрийн ажлын арга барилыг сайжруулж, тасралтгүй хөгжүүлдэг; 4. Ашиглах хэрэгсэл (Tool) ERP систем Odoo дээр ажиллах чадвартай байх;