Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Төрийн банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХУУЛЬЧ

Олон Улсын болон Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын стандарт, шаардлагад банкны үйл ажиллагаа нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, дотоод бодлого журмыг нийцүүлэх, улмаар комплайнсын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭЧИН

Банкны дотоод болон бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хяналт тавих, удирдах тайлагнах; Банкны байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын бодлого, журам болон холбогдох эрсдэлийн үнэлгээний арга, аргачлалыг боловсруулах, сайжруулах, санал дүгнэлт гаргах, зөвлөмж зөвлөгөөгөөр хангах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх,

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Банкны зорилго, зорилтуудад нийцүүлэн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд танилцуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, хэвлэлийн мониторинг хийх, олон нийттэй харилцах бодлогыг боловсруулах, хэвлэлийн мэдээ бэлтгэн түгээх.

ҮЙЛЧЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банкны өөрийн хариуцсан талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж, ажилтнуудыг цэвэр цэмцгэр, эрүүл орчинд ажиллах нөхцлөөр ханган ажиллах.

ХАМГААЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Төв байрны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангах

БАРИЛГЫН ИНЖЕНЕР

Банкны бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор барилга угсралт, барилгын их болон урсгал засварын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэмжилтийн болон технологийн зураг, төсөв боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж  хүлээн авахад оршино.  

ДИЗАЙНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний реклам сурталчилгааны эх бэлтгэл хийх, брэндинг, сошиал медиа контент, постер дизайн эх бэлтгэл хийх.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Банкны үндсэн стратеги болон зорилгуудад нийцсэн хөрөнгө оруулагчидтай харилцах стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдыг мэдээ, мэдээллээр хангах, нээлттэй ХК-ийн үүргийн хэрэгжилтийг хангах, үнэт цаасны зах зээлийн судалгаа шинжилгээ хийх.

Системийн аюулгүй байдлын администратор

Банкны аюулгүй байдлын системийн удирдлага тохиргоог хариуцах, хянах, сайжруулах; Кибер халдлага, мэдээлэл алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх; Холбогдох баримт бичиг, стандарт, дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

ГҮЙЛГЭЭНИЙ АЖИЛТАН / ТЕЛЛЕР/

Банкны зорилго, стратегид нийцүүлэн нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагч байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд борлуулах, сурталчлах, хөнгөн шуурхай, соёлтой үйлчлэх, харилцагчийг таньж мэдэх, банкны ашигт ажиллагаа, зах зээл эзлэлтийг бодитоор, тогтмол нэмэгдүүлэхэд оршино.

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Эдийн засаг, банк санхүүгийн орчны төлөв байдлыг тодорхойлж, банкинд учирч болзошгүй хөрвөх чадвар болон зах зээлийн эрсдэлийг тодорхойлох, хэмжих, тайлагнах, хянах, холбогдох журмуудыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах, удирдлагын шийдвэр гаргах процест шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг хүргүүлэх, тухай бүр тайлагнах

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Төрийн банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд Байгаль орчин, Нийгэм, Засаглалын зарчмуудыг хэрэгжүүлж, бодлого журмыг тодорхойлох, газар, хэлтэс, алба болон  нэгжийг мэдээ, мэдээллээр хангах, ажилтнуудад заавар зөвлөгөө чиглэл, сургалт, зөвлөмжийг хүргэж тайлагнахын зэрэгцээ банкийг төлөөлөн дотоодын болон гадны байгууллагатай хамтарч ажиллана.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ЧД 1-р хороо 7/1

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.