Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024, 6 сарын 20. 11:460
00:00
00:00

Хиймэл оюун ухаанд хамгийн их эзлэгдэх салбар, ажлын байруудыг судалж үзэхэд санхүүгийн салбар хамгийн эмзэг байгааг судлаачид мэдээлжээ.

Блүүмберг агентлагийн мэдээлж байгаагаар Ситигруппийн судалгаанаас үзэхэд банк, санхүүгийн салбарын нийт ажлын байрны 54 хувийг автоматжуулж, цаашлаад дахин 12 хувийг хиймэл оюун ухааны тусламжтай чанаржуулах боломж бий гэнэ.

Түүнчлэн даатгалын салбарын 48 хувь, эрчим хүчний 43 хувь, хөрөнгийн зах зээлийн 40 хувь, аяллын 38 хувь, программ хангамжийн 36 хувь, арилжааны 34 хувь, харилцаа холбоо, медиа 33 хувь, төрийн үйлчилгээний 30 хувь, автомашин үйлдвэрлэлийн 30 хувийг хиймэл оюун ухаан орлох чадвартай болсон байна.

Үнэхээр ч олон улсын том банкнууд өнгөрсөн оноос хойш ажилтнуудын бүтээмжийг нэмэх, зардлыг багасгах үүднээс хиймэл оюун ухааныг бага багаар ашиглаж, туршиж байгаа билээ.

Тухайлбал Ситигруппийн 40 мянган хөгжүүлэгч төрөл бүрийн хиймэл оюун ухаантай харилцах, турших чадвартай бөгөөд өгүүлбэр бүтээх, энгийн асуулт, сэдвийн дагуу эсээ бичих чадвартай хиймэл оюун ухааны хүчээр зуу зуун хуудас журам боловсруулаад байгаа юм.

Мөн ЖПМорган Чэйз хиймэл оюун ухаантай харилцах чадвартай ажилтнуудыг ихээр сонгон шалгаруулж авч байгаа гэнэ. Гүйцэтгэх захирал Жэми Димоны хэлснээр технологийн энэ дэвшлийг сайтар ашиглавал долоо хоногийн ажлын өдрийг 3.5 болгон багасгах ч боломжтой гэнэ.

Ситигруппийн тайлбарлаж байгаагаар хиймэл оюун ухаан ажлын байр орлоно гэдэг нь төдий хэмжээний ажилгүйдэл үүсгэнэ гэсэн үг биш гэнэ. Учир нь хиймэл оюун ухаан ажиллуулахын тулд төдий хэмжээний менежер инженерийн орон тоо гарах аж.

Түүнчлэн 1970-2000 онуудад автомат теллер машинууд гарч ирж байхад ч банкнуудын теллерийн тоо хурдтай өсөж байсныг тэд эш татан сануулжээ.

 

Эх сурвалж: Yonhap

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50
Ажилтнуудаа урамшуулах энгийн гурван арга
02025-3-25 11:39
"Эмэгтэйчүүд удирдлагын түвшинд эрчүүдтэй ижил хэмжээнд хүртэл 134 жил шаардлагатай байна"
02025-3-21 18:32
Ажил дээрх үл ойлголцол амжилтыг бууруулдаг
02025-3-20 19:32
Ханиад, томуу ажлын байранд хэрхэн нөлөөлдөг ба түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
02025-3-19 13:19
Ажлын хэт ачаалал компаниудад жил бүр сая сая долларын алдагдал учруулж байна
02025-3-17 17:24
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26