Хиймэл оюун хувьсгал хийж, орлогын пирамидын оргилоос санхүүгийн салбарыг буулгав
2024, 7 сарын 9. 12:580

Хятадын асар хурдан хөгжиж буй хиймэл оюун ухааны салбар энэ оны хоёрдугаар улиралд цалин орлогын пирамидын оргилоос санхүүгийн салбарыг түлхэн унагажээ. Учир нь технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхийг зорьж, яарч байгаа Бээжин тус салбарыг бодлогоор дэмжих болсноос богино хугацаанд хамгийн өндөр цалинтай салбар болгожээ.

Дээрх мэт олон шаардлага, хэрэгцээнд тулгуурлан хиймэл оюун ухаан хөгжүүлэхтэй холбоотой ажлын байруудад цалин сард дунджаар 5.3 хувь буюу 1.868 ам доллароор өсөх болсон байна. Харин үүнээс шалтгаалан санхүү, хөрөнгө оруулалтын салбар цалин орлогын хэмжээгээр нэг байр ухарч, хоёрдугаарт бичигдэх болов.

Ажлын байр, салбарын цалингийн ялгаа ийн өөрчлөгдөж байгаа нь Хятад үндэсний хэмжээнд хөдөлмөрийн зах зээл, үнэт зүйл нь хэр хувирч байгааг харуулж байна. Улмаар Хятадын асар уудам санхуугийн салбарын ажилтнуудын цалин нэмэгдэхээ байж, зарим тохиолдолд багасаж, урамшуулал танагдаж, эсрэгээр ажил горилогчид технологийн салбар луу хошуурч байгаа гэнэ.

Тухайлбал, хиймэл оюун ухаантай холбоотой ажлын сарын дундаж цалин 13594 юань байгаа бол санхүүгийн салбарынхны сарын дундаж цалин 12178-13169 юанийн хооронд хэлбэлзэж байна. Ялангуяа хиймэл оюуны иженерүүдийн цалин 2024 оны хоёрдугаар улиралд 2200 юань хүрсэн гэх мэдээ ч бий.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35
Хэрхэн харилцаагаа бүрмөсөн таслахгүй халагдах вэ?
02025-3-25 16:06
Удаан завсарлагааны дараа ажилдаа ороход дараах дөрвөн үнэнийг санаарай
02025-3-25 12:50
Ажилтнуудаа урамшуулах энгийн гурван арга
02025-3-25 11:39
"Эмэгтэйчүүд удирдлагын түвшинд эрчүүдтэй ижил хэмжээнд хүртэл 134 жил шаардлагатай байна"
02025-3-21 18:32
Ажил дээрх үл ойлголцол амжилтыг бууруулдаг
02025-3-20 19:32
Ханиад, томуу ажлын байранд хэрхэн нөлөөлдөг ба түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
02025-3-19 13:19
Ажлын хэт ачаалал компаниудад жил бүр сая сая долларын алдагдал учруулж байна
02025-3-17 17:24
Z үеийн ажилчдад ажлын байрандаа дасан зохицоход хэрхэн туслах вэ?
02025-3-11 20:26