Дэд захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гүйцэтгэх захирлаас өгсөн төрөл бүрийн ажлын даалгаврыг анхааралтай, үр дүнтэй гүйцэтгэх;
- Компанийн бүх төрлийн ачаа тээврийн бизнесийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг хариуцах, ерөнхий барааны зах зээлийг идэвхтэй судлах, үйлчлүүлэгчид болон ханган нийлүүлэгчидтэй харилцах харилцааг хадгалах, тогтвортой хамтын ажиллагааны сайн харилцааг бий болгох;
- Компанийн бүх төрлийн ачаа тээвэр, тээврийн албаны боловсон хүчин, ажилчдын сургалт, үнэлгээний менежментийг хариуцах;
- Гүйцэтгэх захиралд компанийн системчилсэн шинэчлэл, үйл явцыг бий болгох зэрэг чиглэлээр менежментийн ажилд туслах;
- Байгууллагын хэрэгжүүлж буй төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, ерөнхий удирдлагыг хариуцна.
- Ерөнхий ачаа тээврийн бизнесийн маркетинг, үнийн санал асуулга, зардлын үр дүнтэй хяналтыг хариуцна.
- Холбогдох орон нутгийн засаг захиргааны газар, төмөр замын хэлтсүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, компани болон төрөл бүрийн хэлтсүүдийн хоорондын сайн харилцааг идэвхтэй байлгах үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тээврийн салбарт 5 болон түүнээс дээш жил ажилласан
- Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэдлэгтэй
- Задлан шинжлэх, сэтгэн бодох чадвар өндөртэй;
- Харилцааны өндөр соёлтой, удирдан зохион байгуулах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайн, цагийн менежмент сайтай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй, Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
- Ерөнхий ачаа тээврийн бизнесийн харилцаа, маркетингийн чиг үүргийг хариуцах
- Компанийн цалингийн тооцоо, тээврийн хэрэгслийн илгээлт, засвар үйлчилгээний менежмент зэргийг цаг тухайд нь чанартай хянах
- Ажилчидтай харилцах, гүйцэтгэх захиралд болон бусад удирдлагуудад ажлаа тайлагнах.
- Сар/улиралын мэдээг тайлагнах, өдөр тутмын бизнесийн мэдээллийн хураангуй гаргах.
- Төв байранд янз бүрийн уулзалтад оролцож, компанийн дотоод ажлын хурлыг зохион байгуулна.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарТээвэр, логистик, агуулах
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.