Хуулийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын дүрэм, дотоод журам болон бусад журмуудыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон эрх зүйн актуудын нийцлийг хангах;
- Байгууллагын гэрээ хэлцэл болон бусад баримт бичиг, тушаал шийдвэрийн төслийг боловсруулах, эрх зүйн нийцлийг хянах, сайжруулах;
- Итгэмжлэлийн үндсэн дээр хууль, эрх зүйн асуудлаар байгууллагыг төлөөлөх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх, биелүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
- Эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвартай;
- Бусдад эрх зүйн зөвлөгөө өгөх, тайлбарлан ойлгуулах чадвартай;
- Англи хэлний ярианы болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй;
- Ажилдаа идэвх санаачилгатай, шударга, зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;
- Мэргэжлийн ёс зүйтэй байх;
- Багаар ажиллах чадвартай;
- Хариуцлагатай, тогтвор суурьшилтай ажиллах;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХэвлэл мэдээлэл, сэтгүүл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас266835, 94776794, otgoo.montsame@gmail
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.