ҮЙЛДВЭРИЙН ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн технологийн нэгжүүдийн нэгдсэн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих;
- Харьяа нэгжийн ахлах нарын ажлын гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавих, үр дүнгээс хамаарч урамшуулах, сахилгын арга хэмжээ авах санал оруулах;
- Үйлдвэрлэлд тулгарсан асуудлыг түргэн шуурхай, оновчтой шийдвэрлэх;
- Хэлтсийн ажилтнуудыг зөв удирдах системийг бий болгон ажилтнаа үр ашигтай, өндөр бүтээмжтэй, хамтач сэтгэлгээтэй бий болгож ажиллуулах;
- Холбогдох дээд байгууллага болон ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын гаргасан шийдвэр түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, харилцагч байгууллага, иргэдээс үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний чанартай холбоотой ирсэн санал, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч биелэлтийг танилцуулж тайлагнах
- Шаардлагатай ажлын байранд хяналт шалгалт хийх, ажилтнуудад заавар зөвлөгөө өгөх сайжруулах арга хэмжээ авах, үр дүнг танилцуулах;
- Хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчмыг баримталж ажиллах, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мал аж ахуйн мэргэжилтэй, дээд боловсролтой;
- Өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй;
- Шувууны аж ахуйн дүрэм, журам, стандартын мэдлэгтэй бол давуу тал болно;
- Хариуцлагатай, нягт нямбай;
- Задлан шинжлэх, сэтгэн бодох чадвар өндөртэй;
- Харилцааны өндөр соёлтой, удирдан зохион байгуулах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт сайн, цагийн менежмент сайтай байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Энэхүү албан тушаал нь Налайх дүүрэгт байрлах Оргио Тахианы аж ахуйг хариуцан ажиллах Үйлдвэрийн даргын ажлын байр болно.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Налайх дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.