Механик ахлах инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүдэр боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах;
- Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавьж, сайжруулах санал боловсруулж хэрэгжүүлэх;
- Засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хянах, гүйцэтгэлийн дүн шинжилгээ хийх;
- Техникийн зураг, баримт бичгийн дагуу ажил гүйцэтгэхийг удирдан зохион байгуулах
- Тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэлийг оношлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
- Механикийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, хөгжүүлэх, сургах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженер эсвэл уул уурхайн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн (бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй);
- Хүдэр боловсруулах, баяжуулах үйлдвэр болон үйлдвэрийн суурин тоног төхөөрөмж дээр механик инженерийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Техникийн зураг унших, тоног төхөөрөмжийн угсралт, засварын талаар нарийн мэдлэгтэй;
- Засвар механикийн баг удирдаж ажилласан ахлах түвшний туршлагатай бол давуу тал болно;
- Техникийн зураг, төлөвлөгөө, тайлан боловсруулах чадвартай;
- Аюулгүй ажиллагаа болон байгаль орчны стандартуудын (БОХАБЭА) талаар мэдлэгтэй;
- Англи хэлний техникийн зохих мэдлэгтэй бол давуу тал болно;
- В ангиллын жолооны үнэмлэхтэй;
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
- Засвар механикийн баг удирдаж ажилласан ахлах түвшний туршлагатай бол давуу тал болно;
Нэмэлт мэдээлэл
Erdene.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг танилцана уу.
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.