ЧАНАРЫН УДИРДЛАГЫН АЛБАНЫ ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ХААИС-ийн чанарын менежментийн бодлогыг боловсруулах, сайжруулах, хэрэгжилтийг
удирдлагаар хангах, хяналт тавих, тайлагнах;
- Байгууллагын үйл ажиллагааны үр дүн, чанар, технологид хяналт тавьж, оролцогч
талуудын сэтгэл ханамжийн судалгаа хийх, үнэлгээ, дүгнэлт өгөх;
- Их сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг хэрэгжүүлж,
дүгнэлт зөвлөмж гаргах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг биелүүлж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засаг, менежмент, санхүү, эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх (магистр,
түүнээс дээш зэрэгтэй);
- Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
байх (энэ чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байсан бол давуу тал болно);
- Байгууллагын түвшинд олон улсын ISO стандарт нэвтрүүлж байсан туршлагатай байх
(дээд боловсролын сургалтын байгууллагад чанарын баталгаажуулалтыг нэвтрүүлэх
чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно);
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- Удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэх, хяналт тавих; баримт бичигт дүн
шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх; болзошгүй үр дагаврыг урьдчилан таамаглах, үйл
ажиллагааны боломжит хувилбарыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах; асуудлыг
бүтээлчээр шийдвэрлэх ур чадвартай байх;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрддөг байх;
- Монгол хэл, найруулгын өндөр ур чадвартай, албан хэрэг хөтлөлтийн стандартыг
мөрдөж ажилладаг байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны соёлыг
эрхэмлэдэг байх.
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia.mn-ээс иргэний үнэмлэхний лавлагаа авсан байж болно);
- Гурван үеийн намтар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia.mn)
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл ХААИС-ийн Захиргааны байрны 204 тоот өрөөнд Чанарын удирдлагын албаны мэргэжилтэнд ирүүлнэ үү.
Жич: Бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэр (и-мэйл)-ээр бүрэн ирүүлсэн ажил горилогчдын бичиг баримт, ажлын туршлагыг үнэлэх эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
ХУД, 22-р хороо, ХААИС-ийн Захиргааны байр, 204 тоот өрөө
Утас: 75107777-540, 88024742
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас976-75107777-522, 91919291
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.