Агуулахын нярав / Нарандистрибюшин ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүнсний бараа бүтээгдэхүүнийг агуулахад хүлээн авч агуулахын зай талбайг зөв оновчтой ашиглан эмх цэгцтэй байрлуулах,
- Санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн бараа, бүтээгдэхүүний орлого, зарлагыг бүртгэх, хөтлөх, ирсэн захиалгыг богино цаг хугацаанд зөв бэлтгэн түгээлт, борлуулалтын ажилтнуудад хүлээлгэн өгөх,
- Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, тооллого тооцоог хийж байх
- Агуулахын бараа бүтээгдэхүүний стандарт нөхцөлийг хэвийн хэмжээнд байлгах, аюулгүйн үйл ажиллагааг хангах, хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургуулийг санхүүгийн чиглэлээр төгссөн, дээд боловсролтой
- Няраваар ажиллаж байсан туршлагатай
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай /Смарт программ дээр ажиллана/
- Түгээлтийн программ дээр ажиллах боломжтой байх
- Аливаа зүйлд хариуцлагатай, үнэнч, нямбай ханддаг
- Хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах
- Ачаалал даах чадвартай.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.