ДЭЛГҮҮРИЙН МЕНЕЖЕР /ЗАМЫН-ҮҮД-д/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дэлгүүрийн зохион байгуулалтын ажил /ажилчдын ажиллах хуваарь, дэлгүүрийн гадаад дотоод үзэмж, тохижилт, бараа буцаалт болон засвартай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх гэх мэт/-г бүрэн хариуцан хяналт тавих,
- Борлуулагч худалдагч нарын үйлчилгээний стандартад хяналт тавьж ажиллах,
- Бараа бүтээгдэхүүний борлуулалт, харилцагч үйлчлүүлэгчийн тоог нэмэгдүүлэх замаар компаний ашиг орлогыг өсгөх зэрэг АБТ-д заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Худалдаа, борлуулалт, бизнесийн удирдлага чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
- Худалдаа, борлуулалтын чиглэлээр 3 ба түүнээс жилийн ажлын туршлагатай
- Багаар ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр ур чадвартай
- Борлуулах ажлыг удирдан зохион байгуулах чадвартай
- Цахилгаан барааны мэдлэгтэй
- Бусдад шаардлага тавьж хурдтай ажилладаг байх
- ERP програм дээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Маркетинг, борлуулалтын ойлголттой /лайв, пост хийх гэх мэт/
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Бонус
- Ажлын 5-6 өдөртэй, ажлын 8 цаг /10:00-19:00/
- Замын-Үүдэд байрлалтай
- Салбартаа тэргүүлэгч "Арина Компьютерс" ХХК-ийн найрсаг хамт олны нэг болон "Замын-үүд салбар"-ыг удирдан ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.