Гал тогооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
Хоолны цэс (меню) боловсруулж, улирлын онцлог болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх
Бэлтгэл болон дуусгах ажиллагаанд хяналт тавих, стандарт мөрдүүлэх
Бүтээгдэхүүн захиалах, нөөц бүрдүүлэх, хадгалалт, зарцуулалт хянах
Технологийн карт, хоолны жор боловсруулж мөрдүүлэх
Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг чанд мөрдүүлэх
Хоолны амт, чанар, порцын хэмжээг хянах
Гал тогооны ажилчдын сургалт, хөгжил, сахилга батыг хангах
Хаягдал бууруулах, үр ашигтай зарцуулалтад анхаарах
Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн
Ахлах тогоочоор 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Монгол болон олон улсын хоолны талаар мэдлэг, туршлагатай
Удирдан зохион байгуулах, баг бүрдүүлэх чадвартай
Цэвэрч нямбай, эрүүл ахуйн өндөр мэдрэмжтэй
Шинийг санаачлагч, ачаалал даах чадвартай
Хүнсний аюулгүй байдлын мэдлэгтэй (HACCP, ISO гэх мэт бол давуу тал)
-Ажилчдын хоол /Өдрийн 2 хоол/.
-Унааны мөнгө олгогдоно.
-Төлөвлөгөөний биелэлтийн урамшуулал дараагийн сар бүрийн эхэнд олгогдоно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.