БҮТЭЭГДЭХҮҮН ХАРИУЦСАН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- BNPL, виртуал зээлийн карт зэрэг шинэлэг финтек зээлийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх;
- Зээлийн явцын хяналтыг хийж, зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах;
- Шаардлагатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, санхүүгийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж, холбогдох мэдээллийг боловсруулах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/
- Банк санхүүгийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан;
- Харилцааны өндөр ур чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Powerpoint, Word, Excel программууд дээр ажиллах, танилцуулга бэлтгэх ур чадвартай;
- Зээлийн судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай;
- Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
- Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
Нэмэлт мэдээлэл
Изи Пэй ХХК-ийн охин компани болох “Изи Пэй Норбүла ББСБ” ХХК-ийн зорилго нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бөгөөд энэхүү зорилгын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж барьцаагүй 100 сая төгрөг хүртэлх зээл олгож, зах зээлд эзлэх байр сууриа тогтвортой нэмэгдүүлсээр байна.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг “Изи Пэй Норбүла ББСБ” ХХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас7507-9999, 7272-7474, 72990799
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.