Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

РЕМАКС Платин

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Оффис менежер

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Оффис менежерийн үндсэн үүрэг нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, үр дүнтэй зохион байгуулалтыг хангах явдал юм. Та компанийн дотоод бодлого, дүрэм журам, стандартыг мөрдүүлж ажиллах бөгөөд ажилчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Мөн дотоод, гадаад харилцааг хариуцаж, хэрэглэгч болон бизнесийн түншүүдтэй харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Энэхүү ажлын байранд хамт олноо удирдах, үр дүнтэй харилцаа холбоо тогтоох, асуудал шийдвэрлэх чадвар чухал юм.

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих
  • Ажилтнуудын ажлыг зохион байгуулах, үр дүнг хянах
  • Компанийн дотоод тайлан, мэдээллийг боловсруулах, удирдлагад танилцуулах
  • Бичиг баримт, архивын бүртгэл хөтлөлтийг хариуцах
  • Харилцагчид, түншүүдтэй харилцах, үйлчилгээний чанарыг хянах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Захирлын туслах, нарийн бичиг, хүний нөөц зэрэг мэргэжлээр ажиллаж байсан туршлагатай 
  • MS Office программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хурал зохион байгуулах, оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани нь дэлхийн 110 гаруй улсад амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг томоохон франчайз компани юм.

RE/MAX PLATIN oффис нь  2017 оноос эхлэн 6 жилийн хугацаанд амжилттайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол улсад хамгийн том буюу 19 хүний менежмент баг, 160 гаруй агенттайгаар ажиллаж байна. 

Харилцааны өндөр ур чадвартай, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл, тууштай ажиллах хүсэлтэй, зөв хандлага бүхий эрч хүчтэй хэн бүхнийг олон улсын нэр хүндтэй байгууллагын нэгээхэн хэсэг болохыг урьж байна.

Бидэнтэй нэгдэж үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрийгөө нээн хөгжүүлж, хамгийн сүүлийн үеийн  сургалт арга зүй, менежментийн баг, маркетинг, технологи бүхий цогц давуу талуудтай ажиллаж эхлээрэй -  Бид таныг Амжилтанд хүрэхэд туслах болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас77772077

Зар нийтэлсэн огноо

2025-04-10 11:44

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Барилгын талбайн нярав /2/Соргог Баян Далай ХХК
2025-03-21
Багануур салбар, Мөнгөнморьт тооцооны төвд Тооцооны төвийн менежерХаан Банк
2025-03-27
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧМарин ньюрайл лайн ХХК
2025-03-24
Тооцооны нягтлан бодогчТаван Богд Групп
2025-04-11
Цалингийн нягтлан бодогч (Толгой компани)Инвескор ББСБ ХК
2025-03-17
Эрсдэлийн шинжээчНэткапитал санхүүгийн корпораци
2025-03-19
Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнБодь Даатгал ХХК
2025-04-08
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧЦахиур ХХК
2025-04-10
Тооцооны нягтлан бодогч ажилд авна.Пюр хаус
2025-03-24
Call center-Оператор/Ээлжийн/Голомт Банк
2025-04-11
НЯГТЛАН БОДОГЧ, ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ АЖИЛД АВНАПрогресскапитал ХХК
2025-04-01
НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНАГлори кровн констракшн ХХК
2025-03-20
Тооцооны Нягтлан бодогч /Түрээс, Харилцах/"Хүдэр Мөнх" ХХК
2025-03-21
Төв банк, Зээлийн эрсдэлийн газарт Хөдөө аж ахуйн эрсдэлийн шинжээчХаан Банк
2025-04-02
Нягтлан бодогч ажилд авнаСутайн буянт ХХК
2025-04-13
Арилжааны брокерНовел Групп
2025-04-03
МЭРГЭЖИЛТЭНТөрийн банк
2025-04-09
ЭДИЙН ЗАСАГЧДэлгэрэх таван чандмань ХХК
2025-03-24
Дотоод аудиторБодь Даатгал ХХК
2025-03-20
Хяналтын ажилтанТАНДЭМ ИНВЭСТ ББСБ ХК
2025-04-11

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.