Исгэлтийн оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шар айраг үйлдвэрлэх хариуцсан хэсгийн Чаналга, Исгэлт, Шүүлтийн үйл ажиллагааг батлагдсан жор орц, технологийн зааврын дагуу гүйцэтгэж, бүртгэл хөтлөлт хийх
- Исгэлтийн хэсгийн тоног төхөөрөмж болон хариуцсан хэсгийн цэвэрлэгээ, тосолгоо, чангалгаа, үзлэг (CILT) зэргийг тогтмол хуваарийн дагуу хийх, шугам хоолой, танкны цэвэрлэгээ ариутгалын ( CIP) явцад хяналт тавьж ажиллах
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад ээлж бүрт KPI - ын бүх параметрүүдийг хянах, дээжээ үзэх
- Исгэлтийн хэсгийн машин тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ хийхэд энергийн эх үүсвэрийг таслах, шугаман дахь хуримтлагдсан энергийг арилгаж шугам хоолойг инженерт бэлдэж өгөх
- Тоног төхөөрөмжийн эвдрэл, доголдол алдаа илэрвэл асуудлыг ил болгох хуудас пайз өлгөж, осолд дөхсөн тохиолдол зэргийг бүртгэж, мэдээлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний технологич, Хүнсний химич, мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
- Англи хэлний анхан дунд шатны мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй
Нэмэлт мэдээлэл
Ээлжээр ажиллах боломжтой байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.