Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Бизнесийн зорилгын хүрээнд U_Point лояалти системд нэвтэрсэн байгууллагуудыг халамжлах, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
-
Асуудал шийдвэрлэх, төвөгшил өндөртэй ажилд хянамгай байх
-
Нөхцөл байдалд дүгнэлт гаргах, тохирсон шинэ санаа гаргах чадамжтай байх
-
Хэрэглээний програмууд дээр дундаас дээш түвшинд ажиллах чадвартай байх
- Аливаад өөриймсөг сэтгэлээр, хариуцлагатай хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах ур чадвартай,
- Зөв эерэг хандлагатай, үнэнч, шудрага, нээлттэй
- Ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх өөрийн сайн арга барилтай
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Бизнесийн удирдлага, маркетинг, олон улсын харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Компанийг төлөөлөн байгууллагын сонирхлыг бүрэн илэрхийлэх чадамжтай байх
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санал санаачлага гаргах чадвартай
- Бичиг баримт, тайлан боловсруулах, илтгэн танилцуулах ур чадвартай
- Хамтрагч байгууллагуудыг халамжлах, тэдгээртэй үр дүнтэй хэлцэл хийх чадвартай харилцааны өндөр соёлтой байх
Нэмэлт мэдээлэл
-
Юнайтэд Аллианс ХХК нь орчин үеийн дэвшилтэт программ хангамж, мэдээллийн технологи дээр суурилсан маркетингийн лояалти үйлчилгээг үзүүлэгч байгууллага юм.
Бид эрч хүчтэй, бүтээлч инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг хамт олонтойгоор харилцагч хэрэглэгчиддээ хамгийн таатай лояалти үйлчилгээг хүргэдэг.
Нээлттэй бүтээлч, эерэг, зөв байгууллага хамт олны соёл уур амьсгалыг бүрдүүлсэн U-Point-чууд бидэнтэй хамтран ажиллах, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийг урьж байна.
- Бид уян хатан цагийн хуваариар ажилладаг ба зайнаас болон оффисоос хослон ажиллах боломжтой. Оффис маань таны бүтээлч сэтгэлгээг дэмжих тавтай тухтай орчныг бүрдүүлсэн байдаг.
- Таны ажлын эхний өдрөөс үндсэн ажил үүрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайн ойлгож мэдэхэд туслах ХАЛАМЖЛАГЧ ажилтан, байгууллага хамт олны соёл уур амьсгалыг таниулан туслах найрсаг BUDDY, чиглүүлэн зөвлөх хүний нөөцийн ажилтан угтан авч танд туслах болно .
- Бид үнэнч шудрага, нээлттэй, өөриймсөг сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх өөрийн сайн арга барилтай, сурч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй, цаг үеийн аливаа нөхцөл байдалд дасан зохицох, асуудлыг даван туулах чадвартай, хариуцлагатай тийм л нэгнийг хайж байна. CV болон Cover letter-ийг e-mail хаягаар хүлээн авах боломжтой. Анкетийн шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд ярилцлагын шатанд холбогдон урих болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.