ТӨСЛИЙН МЕНЕЖЕР /Хаус хотхон/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн удирдлагын программ ашиглан Барилга угсралтын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, тайлагнах
- Төслийн багийн өдөр тутмын ажлыг удирдлагаар хангаж барилга угсралтын ажлыг норм стандартын дагуу хийж гүйцэтгүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих
- Төслийн богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөндөө хүрч ажиллах
- Төслийн төсөв боловсруулж, санхүүгийн урсгалыг хянах, санхүүжилтийн эх үүсвэр олох, төслийн зардлыг зөв удирдан чиглүүлэх
- Барилгын гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийг олох, гэрээ байгуулах, хяналт тавьж өөрсдийн ажилчид ба төслийн туслан гүйцэтгэгч, инженер зэргийн хоорондын уялдаа холбоог хариуцан ажиллах
- Өөрийн хариуцсан төслийг амжилттай дуусгаж төслийн үйл явцыг удирдлагад мэдээлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер болон үүнтэй төстэй мэргэжил эзэмшсэн, баклавар ба түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй /Орос ба Хятад хэлтэй бол давуу тал болно
- Барилгын салбарт Төслийн ахлах болон удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
- Албан харилцааны шаардлага тавьж ажилчдаас үр дүн шаардаж ажиллах, өөрийн багыг оновчтой удирдан зохион байгуулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
-
Ажлын цаг: Уян хатан ажлын цагтай, Бямба гаригт 6 цагаар хагас ажилладаг /Илүү цагаар тооцогдоно/
Хөдөлмөрийн урамшуулал: Үндсэн цалин, хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтын цалин, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах гэх мэтээр ажилчдыг урамшуулдаг.
Дотоод урамшуулал: Байгууллагын хэмжээний олон нийтийн үйл ажиллагаа /Ажилтны хуримтлал, пэйнт балл, явган аялал, цасны баяр, март 8&18, спортын тэмцээн гэх мэт сар бүр ажилчдыг идэвхжүүлэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Өсөж хөгжих боломж: Дотоод төсөл, хөтөлбөрүүд санаачлах, оролцох, удирдах, гадаад, дотоод сургалт, албан тушаал өсөн нэмэгдэх системтэй
Ажлын орчин: Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд байрлах Санрайз оффист ажиллана /Оффис, ажлын орчин цэвэрхэн тохилог, тухтай/
Байгууллагын соёл: Эерэг, дулаан, эвсэг, эрүүл соёлтой, залуу хамт олон таныг хүлээж байна.
Хүний нөөцтэй холбогдох утас: 80804879
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.