Уурхайн дарга ажилд шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах
- Уурхайн бүсийн албадуудын ажлын уялдаа холбоог хангах, албадын өдөр тутмын ажлыг оновчтой зохион байгуулж удирдлагаар ханган ажиллах, ажлын гүйцэтгэл болон төсөв, зардлын хяналтыг хийх, ажлын төлөвлөгөө тайланг нэгтгэн Удирдлагыг үнэн зөв мэдээллээр ханган ажиллах
- Хүний нөөцийн багийг удирдах, баг бүрдүүлэлт хийж ажиллах
- Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллах, аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих, үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллагааг удирдан чиглүүлэх.
- Ажилчдын сургалтыг зохион байгуулах
- Уурхайн үйл ажиллагааны тайланг боловсруулах
- Бүтээгдэхүүний чанар, стандартын дагуу хянах
- Санхүүгийн төлөвлөгөө, төсвийг боловсруулах
- Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг гаргах
- Харилцагч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах
- Төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийг хянах
- Ажлын байрыг сайжруулах санаачилгуудыг дэмжих
- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлуудад бэлэн байдлыг ханган ажиллах, гэнэтийн шаардлагаар гарсан ажлуудыг зөв зохион байгуулах
- Төрийн болон дотоодын хяналт шалгалт, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь гар бие оролцож, бичиг баримт боловсруулах, тайлагнах
- Гэнэтийн асуудлуудад цаг алдалгүй гаргалгаа шийдэл боловсруулж, Удирдлагаас шийдвэр авч болзошгүй эрсдлээс сэргийлж ажиллах
- Албан тушаалын тодорхойлолтын дагуу ажил үүргүүдийг хийж гүйцэтгэх
- Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварууд багтана
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер, геологи, мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Тус чиглэлээр 10-с дээш жил ажилласан байх
- Хамт олныг удирдах, зохион байгуулах ур чадвартай байх
- Техник, тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй байх
- Бутлах, баяжуулах үйлдвэр болон эрчим хүчний засвар үйлчилгээний талаарх мэдлэгтэй байх, асуудал гарсан үед анхан шатны арга хэмжээг авч чаддаг байх
- Аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх
- Мэргэжлийн программ хангамж дээр ажиллах чадвартай байх
- Багаар хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх
- Тайлан, дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
- Англи, Солонгос, Хятад хэлний аль нэг хэлний мэдлэгтэй байх
- Ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх
- Цаг ашиглалт, хувийн зохион байгуулалтыг төлөвлөх чадвартай байх
- Хөдөө орон нутагт 14/14 уртын ээлжээр ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
- Гянтболд болон ховор металлын уурхайд ажиллаж байсан тушрлагатай бол давуу тал болно.
- Анкет илгээхдээ төгссөн дипломын хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг заавал илгээнэ үү
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.