Харилцагч халамжлах менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн харилцагчийн туршлагын бодлого, журам, стандартыг боловсруулахад хамтрах, хэрэгжүүлэх, хянах, харилцагчийн сэтгэл ханамжтай үлдэх нөхцлийг бүрдүүлж ажиллах;
- Харилцагчийн туршлагын нэгжийн чиг үүрэгтэй холбоотой ажлуудын процессийн зураглал гаргах, үйл ажиллагаа процессийн дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлгээ хийх, тайлагнах;
- Харилцагчдад хүрч буй бүх төрлийн сувгийг хянах, тухайн сувгаар ирж буй гомдол, лавлагаа, санал, хүсэлтийн бүртгэлийг хянах, хэрэглэгчдийн гомдол, хүсэлт цаг тухай бүрд шийдэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, тайлагнах;
- Харилцагчийн замналын зураглалыг тодорхойлох, шинэчлэх, шаардлагатай саналыг боловсруулах;
- Харилцагчийн сегмент тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, сегментэд чиглэсэн халамжлах хөтөлбөрүүд боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, Банк, Эдийн засаг, Бизнесийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай;
- Технологийн компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Англи хэлний түвшин дундаас дээш байх;
- Дата боловсруулах, тайлан гаргах чадамжтай байх;;
- Эерэг үзэл хандлагатай байх;
- Асуудал шийдвэрлэх чадвартай;
- Сургалт орох чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Эдийн засаг, бизнес, финтек салбарын талаар мэдлэгтэй байх;
- Өөрчлөлт хурдан дасан зохицох чадамжтай байх;
Нэмэлт мэдээлэл
- Сар бүр хоол, унааны нэмэгдэл, утасны хангамж
- Хагас жилд, жилийн эцэст нийт цалингийн хэмжээтэй тэнцэхүйц урамшуулал цалин
- Сар бүр групп компанийн охин компаниудаас худалдан авалт хийх эрх /купон/
- Удаан жилийн нэмэгдэл 3 дахь жилээс сар бүр цалин дээр нэмэгдэнэ.
- Групп компаниудаас хүүгүй зээл авах хөнгөлөлт
- Уян хатан цагийн систем /2 цагийн/
- Улиралд 1 удаа зайнаас ажиллах боломж
- Байгууллагын гэрээт сэтгэл зүйчийн үйлчилгээ
- Гэр бүлийн гишүүдэд зориулсан зуслангийн байшин
- Жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.