Техникийн бичиг баримт боловсруулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Баяжуулах Үйлдвэрийн Засварын хэлтэсийн механик болон цахилгаан нарийн хэмжүүрийн ажлуудын Стандарт Ажлын Журам материалыг ОТ дүрэм журам, ноцтой эрсдэлийн удирдлагуудад нийцүүлж хэрхэн аюул осолгүйгээр хийх талаар бүрэн ойлголт өгсөн бичиг баримтуудыг мэргэжлийн түвшинд боловсруулахад оршино.
- Техникийн найдвартай ажиллагааг хангахад шаардагдах засвар үйлчилгээ, ажиллагааны онцлогт тохируулан Ажлын стандарт журам боловсруулж, шинэчлэн сайжруулах, арга зүй, дадлагыг хариуцан ажиллах
- Ажлын стандарт журмыг боловсруулахдаа тухайн журмыг уншиж ажлаа гүйцэтгэхэд ойлгомжтой байх, ажлыг гүйцэтгэхэд аюулгүйгээр хийж гүйцэтгэх талаас үргэлж анхааран журмыг боловсруулах
- Техникийн баримт бичгийн боловсруулалтын явц, төлөв байдлын талаар тогтмол шинэчилсэн бүртгэл хөтөлж, Ахлах мэргэжилтэнд тайлагнах
- Ажлын стандарт журам боловсруулахдаа тухайн ажлын талбайд ажиглалт, дүн шинжилгээ хийх
- Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудаас мэдээлэл цуглуулах, бүртгэх, үр дүнтэй зохион байгуулж санал бодлоо хуваалцах
- Ажлын стандарт журам хянах хурлуудыг эцсийн хэрэглэгч нартай хамтран удирдан зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээний хэлэлцүүлэгт оролцох
- Бичиг баримтын хөтлөлтийг Монгол, Англи хэл дээр боловсруулах
- Хэлтсийн үйл ажиллагаанд уялдуулан хугацаат ажлын хуваарь, төлөвлөлтийг эрэмбэлж хэрэгжүүлж, зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженер техникийн эсвэл бичиг хэрэг, хэл зүйн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш боловсролтой төгссөн.
- Англи хэлний ахисан түвшний яриа бичгийн өндөр ур чадвартай байх
- Техникийн баримт бичиг боловсруулах, ашиглах ажил гүйцэтгэж байсан, эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан энэ чиглэлийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Microsoft Office орчмын програм дээр ажиллах бүрэн чадвартай байх
- Уян хатан, дасан зохицох чадвартай байх
- Хариуцсан ажилдаа өндөр хариуцлагатай, хөрвөх чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Ажлын байршил: Оюутолгой уурхайн талбар
- Ажил, амралт 14/14
-
Ээлжийн хуваарь: Өдөр
-
Өдөрт ажиллах цаг: 10 цаг
- Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025-04-18-ны 12 цаг хүртэл
- Дэлгэрэнгүй мэдээллийг “Өгөөмөр Гавилууд” ХХК фейсбүүк пейж хаяг болон 88002168 дугаараас авах боломжтой.
- Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.