Тооцооны нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- НББ-ийн хууль болон холбогдох тушаал, шийдвэр, НББОУС, СТОУС болон бусад дүрэм, журам, группийн НББ-ийн баримт бичгийн дагуу гүйлгээг тухай бүр үнэн зөв бүртгэх
- Компанийн Санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдөж ажиллах
- Компанийн мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, хангамжийн материал, харилцагчийн тооцооны анхан шатны баримтыг бүрдүүлж өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хөтлөх
- Өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийг санхүүгийн программд үнэн зөв, цаг тухай бүрт нь оруулж, бүртгэл хөтлөх.
- Харилцагч компани, байгууллагуудтай үүссэн тооцоог бүртгэлд тусган тооцоо нийлсэн актаар баталгаажуулах, хэрэв тооцоогоор авлага өглөгтэй бол арга хэмжээг ерөнхий нягтлан бодогчтой хамтран авч ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Нягтлан бодох бүртгэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн өдөр тутмын бүртгэл хөтлөх чадвартай
- Багаар болон бие даан даан ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг
- Анхаарал, ой тогтоолт сайтай, хурдтай ажиллах чадвартай
- Шинэ төгсөгч байж болно
Нэмэлт мэдээлэл
-Уян хатан ажлын цагийн системтэй
-Найрсаг хамт олонтой
-Байгууллагын соёл тогтсон хамт олон таныг багтаа авахад бэлэн байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.