Нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- МУ-ын хууль, дүрэм холбогдох дотоод журмын дагуу цалин тооцоолол хийж олгох, зардлыг бүртгэх түүнтэй холбоотой бүртгэлийг хийх;
- ХХОАТ болон НДШ-ийн тайлан бэлтгэн тайлагнах;
- Худалдан авалтыг бүртгэх, холбогдох гэрээг бүртгэж гэрээний төлбөр тооцоонд хяналт тавих;
- Дансны өглөгийн тооцоог бүртгэх, хянах;
- Анхан шатны баримт бүрдүүлэлтийг хийж, батлуулан төлбөрийг хийх;
- Компанийн зардлын төсөв гаргах, түүний гүйцэтгэлд хяналт тавих;
- Сар бүрийн худалдан авалтын баримтыг тулгах шивэгдээгүй баримтыг харилцагчаас авах, НӨАТ-ын тайлан тайлагнах;
- Жил бүрийн санхүүгийн тайланг аудитаар оруулж, аудитын дүгнэлт гаргуулах /Худалдан авалт талыг хариуцах/
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Нягтлан бодох бүртгэл, татварын хууль дүрмийн мэдлэгтэй;
- Цалингийн тооцоолол хийх;
- Мэргэжлээрээ ажиллаж байсан 1-с доошгүй жилийн туршлагатай;
- Хувийн зохион байгуулалт сайтай;
- Бие даан өөрөө суралцах чадвар сайн байх;
Нэмэлт мэдээлэл
Бид танд
- Хоолны нэмэгдэл + Унааны нэмэгдэл
- Утасны хөнгөлөлт
- Ажиллах орчин бүрэн хангасан хотын төвийн тухтай ажлын байр
- Ажлын уян хатан цаг
- Тогтмол гадаад болон дотоод сургалт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.